Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын “Хамтын ажиллагааны бодлого, чиглэл” зөвлөлдөх уулзалт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө.
Засгийн газрын дунд хугацааны бодлого, үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд түншлэлийн хамтын ажиллагааг чиглүүлэх, уялдуулах зорилго бүхий энэ жилийн Зөвлөлдөх уулзалтыг “Хамтын ажиллагааны бодлого, чиглэл” сэдвийн дор Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай хамтран зохион байгуулсан юм.
Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг болох хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт ажиллах хүчний 53,9 хувь ажиллаж, тус салбарын үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 31,2 хувийг бүрдүүлж байна. Хүнс, хөдөө аж ахуй , хөнгөн үйлдвэр гэх энэ том салбарт 1991-2017 оны хугацаанд түншлэгч орон, олон улсын байгууллагуудын санхүүжилтийн эх үүсвэрээр нийт 136,4 сая ам долларын 10 төсөл, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр 46,8 сая ам.долларын 2 төсөл, үйлдвэрлэл, худалдааны салбарт 152,4 сая ам.долларын 13 төсөл хэрэгжсэн байна.
Салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, ахиц дэвшлийг бий болгох, улс орны нийгэм, эдийн засгийн тодорхой хүндрэлтэй цаг хугацааг даван туулахад олон улсын хамтын ажиллагаа, дэмжлэг, хөрөнгө оруулалтын туслалцаатайгаар хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд тодорхой хувь нэмэр, эерэг нөлөөллөө үзүүлсээр ирсэн. Гэвч зарим тохиолдолд гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд зузаан тайлан, цаас болон салхинд хийссээр байна. Иймээс салбарын хөгжилд бодитой тус нэмэр болох, үр дүн нь тодорхой харагдахуйц, үйлдвэрлэлийг дэмжсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, тэргүүний технологи, туршлагыг түгээн дэлгэрүүлэх тал дээр гадны хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг чиглүүлж ажиллахаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тодотгон илэрхийллээ.
Өнөөдрийн арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч ОХУ, Франц, Герман, Канад, Чех улсын Элчин сайдын яам, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, ЖАЙКА, КОЙКА, ТИКА байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Мерси кор, АДРА, Дэлхийн зөн олон улсын байгууллагууд идэвхи зүтгэлтэй, санаачилгатай оролцлоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд түншлэлийн хамтын ажиллагаа чухал төдийгүй хамтын ажиллагааны үр өгөөжийн суурь нь хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг үр дүнтэй болгох, хөрөнгө оруулалтыг зөв чиглүүлэх, уялдааг хангах асуудал гэдэг дээр уулзалтын үр дүн төвлөрлөө.
Эх сурвалж: ХХААХҮЯ

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
