БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жань Жюнь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улс БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх бодлогыг тууштай баримтлаж ирсэн. Хоёр талын хүчин чармайлтын үр дүнд Монгол Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол улам бүр гүнзгийрч, эдүгээ Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байдаг гэж Ерөнхий сайд уулзалтын өмнө хэллээ.
Монгол Улс, БНХАУ хооронд стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт тогтвортой хөгжиж, тэр дундаа хоёр улсын хууль эрх зүйн салбарын харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрч, өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд тэмдэглээд тус улсад гэмт хэрэгт холбогдсон монгол иргэдээ шилжүүлэн авах асуудалд онцгой анхаарч ажиллана гэлээ.
Хоёр улсын Хууль зүйн яам ч мөн энэ асуудалд анхаарч ажиллан, үр дүн гаргана гэдэгт найдаж байгаагаа тэрээр илэрхийлээд хоёр сайд өнөөдөр “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Хууль зүйн яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрийг ажил хэрэг болгож ажиллахыг хүслээ.
Ялтан шилжүүлэх тухай болон өнөөдөр үзэглэсэн хөтөлбөр, мөн хоёр орны хооронд хэрэгжүүлэх “Бүс ба зам” санаачилгыг ажил хэрэг болгоход хуулийн талаас өөрийн хувь нэмрээ оруулж ажиллана гэдгээ БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь уулзалтын үеэр илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ

Хүрэлсүхэд ард түмэн итгэсэн..одоо ч итгэсээр байгааа…. Хэнтэй хийх нь чухал биш Ямар ажил хийх нь чухал… Монголд ашигтай ард түмэнд тустай ажил хийх л хэрэгтэй…
Түмний итгэлийг алдахгүйн тулд тэр эхнээсээ шударга, шийдвэртэй үнэнч ажиллаж эхэлсэн нь дээр л дээ