Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюньтай өнөөдөр Гадаад харилцааны яаманд уулзлаа.
Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол улам бүр гүнзгийрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр улсын харилцаа богино хугацаанд Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь бүс нутагтаа үлгэр жишээ болж байгааг тэмдэглээд энэхүү харилцааг хөгжүүлэхэд хоёр улсын хууль зүйн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг онцлов.
Цаашид хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, БНХАУ-д ял эдэлж буй Монгол иргэдэд анхаарал тавьж, хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан ялтан шилжүүлэх гэрээний хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахыг хүссэн болно.
БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь Монгол Улсад хийж буй айлчлалаа амжилттай болж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ ял эдэлж буй Монгол иргэдийн үлдсэн ялаа эх орондоо эдлэх хүсэлтийг шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдэв.
Эх сурвалж: ГХЯ

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
