Урд шөнө хэн гээч нь Олимпийн гудамжны моднуудыг хөрөөдөөд аваад явчихав аа. Нийслэлд мод хөрөөдөөд ачаад эсвэл чирээд явж байхад хэн ч мэддэггүй байх нь. Уг нь тэр моднуудыг манай хотод ногоон байгууламж ус,агаар шиг хэрэгтэй гээд л сүржигнэж байгаад л тарьсан. Гэтэл ганцхан шөнө түлээний мод болгоод аваад явжээ. Түүний араас харамсаж байгаа ч хүн алга. Бодвол,хотын даргын шийдвэрээр “устгал “ хийсэн байх гэж хүмүүс халаглаж байна. Учрыг тодруулахаар нийслэлийн дарга нар руу утас цохивол,гүүрэн гарц барих гэж байгаа тул аль хэдийнэ гарсан шийдвэрийн дагуу модыг огтолж байгаа гэв. Саяхан л моджуулах аянд нэгдэж хүн бүр мод тарья гэж байсан бол харин одоо тэрүүн шиг хэрэггүй зүйл байхгүй болох цагийг бид үзэж байна. Өөрийгөө “Аз жаргалтай хотын дарга” гэж нэрлээд хөшөө босгож,тууз хайчлаад давхиад байдаг С.Батболд дарга хөдөөний хүн болохоороо сая гаруй хүнтэй хотод юу хэрэгтэй,юу хэрэггүйг тэгтлээ ухаарахгүй хүн бололтой. Золбин нохдод спираль тавих,зүүн эргэхийг хориглох,гэрэлт гудамж байгуулах,хаалтын гэрээ байгуулах,хөшөө бариулах гэх мэтчилэн хүний санаанд оромгүй тэнэг шийдвэрүүдийг тэр л гаргаж чаддаг. Одоо мод тайруулах аянг эхлүүлэв,янз нь. Гүүрэн гарц хэрэгтэй нь хэрэгтэй. Гэхдээ мод огтлоод оронд нь гарц хийнэ гэх нь ямар учиртай. Бас нөгөө хөшөө шиг юм болохвий. 29 сая төгрөгөөр Улаанбаатар гэдэг хөшөө хийлгэсэн С.Батболд болон түүний нөхөд дундаас нь дажгүй хэдэн саяыг цавчсан байх магадлалтай. Учир нь мэргэжлийн хүмүүс уг хөшөөнд орсон материал,ажлын хөлсийг тооцоод өртөг нь 7 сая ч хүрэхгүй гэж мэдэгдсэн. Нийслэлийнхээ ойг угтаж хийсэн маш том ажлуудынх нь нэг энэ болой. Хөшөөжүүлэх аян үргэлжлэх тусам хотын дарга аз жаргалд умбана ч шумбана ч. Улаанбаатарын залуус,залуу гэр бүлд зориулж гурван хөшөө босгосон нь залуусын амьдралыг сайжруулах,аз жаргалтай болгоход чиглэсэн асар ухаалаг шийдвэр юм гэсэн. Аз жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг харуулах зорилгоор бүтээсэн аж. Гурван хөшөөг барихад 27.4 сая төгрөг болсон юм гэнэ билээ. Энэ гурван хөшөөг очиж үзээд, зургаа дэргэд нь патиардуулаад байвал залуусын амьдрал дэвжээд байх нигууртай гэх. Хөшөө босгоод л байвал улс,нийслэл маань хөгждөгсөн бол алга дарам газар үлдээхгүй хөшөөжүүлэх аянд нэгдэх ёстой байх. Тарьсан мод,бут сөөг,цэцэг навч бүгдийг тасдаж “устгаад” оронд нь хөшөөгөө ч босгодог,гарцаа ч хийдэг цаг иржээ.
Н.Дөл

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
