Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хичээлдээ явахаар гараад алга болсон Д.Сэржмядаг охиныг хичнээн ч хоног эрэл сурал болов доо. Харамсалтай нь,ямар ч сураг гарсангүй. Хөөрхий бяцхан охин яажшүүхэн явдаг юм бол доо,бурхан өршөө. Монголын бөө удган,үзмэрч зурхайч,лам хувраг гээд далд ертөнцийн нууцад нэвтрэгчид ч мэргэ нь төөрөх шиг болов. Эрэл Замын-Үүдээс хальж,Хятадын нутагт ч үргэлжилсэн боловч сураг гарсангүй. Охины ээж.аав байтугай зүйрлэх үртэй,зөөлөн сэтгэлтэй хүн бүрийн сэтгэлд “олдож магадгүй” гэсэн битүүхэн горьдлого төрүүлэн хүлээлгэсээр байна. Тэдний зовлон багадсан юм шиг зарим нэг хүмүүс “Охин олдсон” гэх мэтчилэн цуу тарааж,зовлон шаналалд сэмэрсэн сэтгэлийг нь урахыг яана. Хэдэн бөө цугларч гал асааж мэргэ тавьсан боловч бас л хайх эрэх зүг чиг гаргаж барсангүй. Зөн билгийн тулаанд ороод байдаг Монголын хамгийн мэргэн түргэн гэх хүмүүст ч хэлэх үг алга бололтой. Дорноговиос УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн хувиасаа 50 сая төгрөг амлаж,охины талаар чимээ сураг гаргаж өгөх болов уу хэмээн олонд сонордуулсан боловч бас л таг чиг. Хэрэв үнэхээр далдыг хардаг зөн билэгтэн байдаг бол бяцхан охинд юу тохиолдсоныг үнэнээр хэлчихвэл санаа амрахсан. 50 сая төгрөг амлаад байхад ганц үг ганхийхгүй зөн билэгтнүүд Монголд байдаг гэхээр гомдмоор ч юм шиг. Эрэл мухардаад байгаа энэ цагт хүмүүс онцгойгийн аврагч нараас илүү мэргэн түргэн хүмүүс юу гэх бол гээд чих тавьж байна даа.
Н.Дөл

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
