Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Юнитериа хөтөлбөр, Монголын ноос ноолуурын холбоотой хамтран “Ноос, ноолуурын салбарын Хамтын ажиллагааны зөвлөл” – ийн 4 дэх удаагийн хурлыг амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Д.Энхбат, ХҮБХЗГ-ын дарга Б.Батхүү, мөн газрын Ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаа болон Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд Дэвид Спрул, Канад Улсын Дэлхийн Их Сургуулийн Үйлчилгээ ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Э. Сүндэр, Ноос, ноолуурын 62 үйлдвэр, Монгол Солонгосын мэргэжлийн сургууль, ШУТИС, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн холбоод оролцлоо.
Ноос, ноолуурын салбарт тулгамдсан асуудлын нэг бол “хүний нөөцийг чадавхжуулах” юм. Энэ хүрээнд өнөөдөр холбогдох яамд, ноосны болон ноолуурын холбоод, их дээд, мэргэжлийн сургуулиуд, судалгааны байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон уулзалтыг зохион байгуулж, талууд мэдээлэл солилцон цаашид хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлаа төлөвлөлөө.
Ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах үүрэг бүхий талуудын дунд асуулт, хариулт явуулан өөр өөрийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийх боломжийг олгосон нь хурлын үр дүн байлаа.
Мөн эдийн засгийн хямралаас гарах нэг боломж нь олон улсын шугамаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, тэгш байдлыг ханган ажилласнаар төсвийн хөрөнгийг хэмнэх боломжийг Канадын Юнитериа хөтөлбөрийн хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээр харуулсан хурал болсныг ХХААХҮЯам онцлон мэдээлж байна.
Мөн хуралд Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл, Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн төлөөлөл оролцож, 2016 онд салбар яамны дэмжлэгтэйгээр Юнитериа хөтөлбөрийн санаачилгаар эхлүүлсэн “ноос, ноолуурын салбарын хамтын ажиллагааны зөвлөл”-ийн ажлыг үргэлжлүүлэн Монголын ноос, ноолуурын холбоо хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
