2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, тус байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд ШШГЕГ-ын харьяа алба, байгууллагуудын сургалт хариуцсан ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх, тэднээр дамжуулан хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах зорилгоор “Хорих байгууллага ба хүний эрх” сэдэвт хүний эрхийн сургагч багш бэлтгэх кредит цагийн сургалтыг зохион байгуулна.
Тус сургалтаар “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Хорих байгууллага ба хүний эрх”, “Онцгой анхаарал шаардлагатай хоригдлууд”, “Хоригдлын хөдөлмөр ба албадан хөдөлмөрийг хориглох нь”, “Хуульчийн ёс зүй”, “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх үед хүний эрхийг хангах нь” зэрэг сэдвээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв болон орон нутгийн 38 алба хаагчийг оролцуулж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэж, цаашид хүний эрхийн сургалт, сурталчилгааг харъяа анги байгууллагуудад зохион байгуулах юм.
Мөн дээрх сургалтад зориулж, Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрхлэн гаргаж буй цувралын 5 дахь дугаар болох “Хорих байгууллага ба хүний эрх” сэдэвт сургагч багш нарт зориулсан гарын авлагыг хэвлүүлсэн бөгөөд тус сургалтад оролцогчдыг олон улсын болон дотоодын хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд бие даан судлах, эзэмших арга зүйг хослуулан хүний эрхийн сургалтыг дадлагатай нь хамтатган эзэмших, цаашид үргэлжлүүлэн бие даан сургалт явуулах чадавхтай болгохыг зорьж байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
