Хойд Солонгос өнгөрсөн шөнө баллистик пуужин туршсан байна. Энэ бол манай дэлхийд заналхийлж байгаа ноцтой аюул гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис мэдэгдэв.
Пентагоны үзэж буйгаар пуужин Япон тэнгист унахаасаа өмнө 1000 км ниссэн байна. Өмнөд Солонгосын цэргийнхний ярьснаар, энэ удаа пуужинm 4500 км өндөрт ниссэн өмнөх пуужингуудын нислэгээс илүү өндөрт гарсан байна. Мэттис Цагаан ордонд мэдэгдэл хийснийхээ дараа Ерөнхийлөгч Дональд Трамп болон засаг төрийн удирдагчдад пуужингийн талаар танилцуулав гэж ВВС мэдээлэв.
Өмнөдийн Рёнхап агентлагийн мэдээлснээр, пуужинг Пхеньян-Намдо гэх бөглүү суурингаас хөөргөжээ. Тус агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгос нь нэгэн дор гурван пуужин харваж чадах байжээ. Өнгөрсөн шөнө хөөргөн туршсан пуужин нь Японы эдийн засгийн чөлөөт бүс Аомори мужаас 250 км зайд унасан талаар тус улсын Гадаад хэргийн сайд Ицүнори Онодэра мэдэгдсэн байна. “Энэ явдал нь БНАСАУ-ын пуужингууд хэрхэн хөгжиж байгааг харууллаа” гэж Гадаад хэргийн сайд анхааруулжээ. Шинзо Абэгийн тэргүүлдэг Японы Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдаан зарласан байна.
Хойд Солонгосын ээлжит хууль бус үйлдлийг олон улсын удирдагчид шүүн хэлэлцэж байгааг дэлхийн мэдээллийн агентлагууд уламжилж байна. Хойдуудын туршилт нь олон улсын аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлсэн үйлдэл боллоо гэж тэд үзэж байна. “Олон улсын хэм хэмжээг зөрчсөн үйлдэл хийж байгаагаа ухаарах чадвар Пхеньянд байхгүй. Харин Ким Жон Уны увайгүй үйлдлийг тэвчих чадвар, ухаан АНУ-д байсаар” ирснийг Доналд Трамп дахин сануулав. Тэрээр “Бид үүний учрыг тодруулах болно” гэж мэдэгдсэн байна. БНАСАУ-ын бодлогогүй үйлдэл дэлхий ертөнцийг хэврэг болгож байна гэж ажиглагчид дүгнэж байна.
Хойд Солонгос нь өнгөрсөн есдүгээр сарын эхээр мөн алсын зайн тусгалтай пуужин харваж, тэр нь Японы газар нутгийг даван унасан. Дараа нь дахин хэд хэдэн пуужин туршсан. Хойдуудын заналхийллийг дэлхий даяараа тэвчиж байгааг ажиглагчид онцолж буй. БНАСАУ-ын эсрэг хүч хэрэглэхэд АНУ бэлэн байгаа бол ОХУ, Хятад зэрэг орон нөхцөл байдлыг дипломат замаар шийдвэрлэх гарц хайхыг уриалдаг.
Н.Дөл

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
