Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн хамгийн их утаатай,агаарын бохирдол хэрээс хэтэрсэн хэдэн бүсэд ажиллав. Ажиллахдаа Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд, хотын дарга С. Батболд нарын албаны хүмүүсийг дагуулж явав. Гэр хороололд хөл тавьж үзээгүй цэвэрхэн хүмүүс утааны голомтод ирж байдлыг харцгаагаад бас хорт больё гэтлээ залгиад утаа баргар царайлав. Тэднийг Баянхошууны утаан дунд явж байх үед Улаанбаатар хотын агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-10 дахин их байгааг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас зарласан. Хотын утаа гамшиг болсон,хүн амын эрүүл мэндэд аюул учруулж байгааг ярьсаар олон жилийн нүүр үзлээ. 2009 оноос хойш утаатай тэмцэх ажилд 207 тэрбум төгрөг зарцуулсан боловч хайран мөнгө болсныг хоолой хорсгох хар утаа тохуутайхан “жуумалзаж” байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх очсон газар болгондоо Улаанбаатар хотын утааны 80 хувь нь гэр хорооллоос гарч байгааг онцолж, утаатай тэмцэх нь зөвхөн төр засгийн ажил биш иргэн бүрийн асуудал гэдгийг анхааруулж байсан. Тэрээр “Бодит байдлыг бүгдээрээ мэдэрч байна. Айл бүр гэр орноо маш сайн дулаалах хэрэгтэй. Сайн дулаалж чадсан айл дулаан алдагдлыг 50 хувь бууруулж байна. Улаанбаатар хотын 220 мянган айл гэрээ сайн дулаалж чадвал утааг 50 хувиар багасгана гэсэн үг юм. Энэ жил 113 уурын зуухыг буулгаж төвийн эрчим хүчинд холбоно. Энэ ажлыг хийхэд Улсын төсвөөс 23 тэрбум төгрөг зарцуулна. Дээр нь 20 мянган айлыг эрчим хүчинд холбоно” хэмээн сэтгэл сэргэтэл ярьсан. Утаанаас салгах ажлыг жил бүр хийж байна. Гэхдээ утаанаас бүрэн гүйцэд салж чадахгүй байна. Бүх айл өрхийг орон сууцтай болгоход цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ч хэлэв. Утаанаас хамгийн сайн хамгаалах арга бол маск зүүж хэвших гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлэв. Аргаа барсан ч арга юм даа. Ерөнхий сайд нь маск зүүж үзүүлээд ард түмэн нь дагаж өмсөнө. Хүүхэд томчуул бүгдээрээ маск зүүгээд явах хэрэгтэй болжээ. Жил бүр утаа,мөнгө хэмээн ам уралдан ярьсаар хаврын урьтай золгодог. Тэр болтол үйлээ үзэж үсээ зулгааж цагийн хатууг давна. Улаанбаатарынхан сүүлийн 20-иод жил хорт утаагаар бахардталаа амьсгалав. Үнэнийг хэлэхэд, хэдэн зуун тэрбумыг зарцуулаад утааг арилгана гэх үе үеийн дарга нарын үлгэрт итгэсээр байтал хотынхны уушиг хар нүүрс шиг болох нь бололтой. Өчнөөн жил утаагүй түлш,утаагүй зуух, шахмал түлш, гэр дулаалах эсгий гэх мэтчилэн санаж сэдээгүй зүйл ховор. Дарга нар шинэ юм сэдэх тоолонд төсвийн мөнгө хэдэн сая,тэрбумаараа тэдний халаас руу урсдаг. Энэ бол өвөлжин хорт утаагаар амьсгалдаг хотын иргэдийн мэддэг үнэн. Хахаж үхдгийн даваан ашгүй хаврын хавсарга амь аварна. Жилийн жилд хот даяараа утаа ярина,утаанд бүгд хордоно. Жилийн жилд давтагддаг түүх хэзээ өөрчлөгдөхийг мэргэн түргэн, бөө удган хэн ч хэлж чадахгүй. Утааг эсэргүүцэж Жанжны талбай дээрээ хичнээн ч жагсаж цуглав, хичнээн ч өлсөнө цангана гэж засаг төрийг айлгав. Өчүүхэн ч өөрчлөлт гарсангүй. Дэлхийн аварга,гүйлтийн мастер Б.Буджаргал хүртэл утааг эсэргүүцэж гүйсэн биз дээ. Улаанбаатарын утаа гамшгийн түвшинд хүрснийг хүлээн зөвшөөрч эхлэхэд сэтгүүлчид хотын даргаас хорт утааны багтай болгоод өгөөч гэж байсан. Тэр ч байтугай утаа сарниулах сэнс тавиач, хүн болгоныг сүүний нормтой болгооч гэсэн шаардлага тавьж байсан. Гэвч лөөлөө болсон доо. Юутай ч Ерөнхий сайдынхаа зөвлөгөөг дагаад хүн бүр маск зүүе. Утааг багасгахад зориулах хэдэн зуун сая, тэрбумаар тоологдох мөнгөөр хэр үр дүнд хүрэхийг хүлээе. Утаанаас салгах ажлыг жил бүр хийж байна,даанч хүчрэхгүй байна гэж Ерөнхий сайд хэлнэ билээ. Дарга нар утааг сарниулна гээд л 20 шахам жил төгрөг,доллар хоёрыг баруун солгойгүй цацсан,бид хүлээсээр цаг хугацаа өнгөрсөөр. У.Хүрэлсүхийн Засгийн газар утаатай ширүүхэн тэмцэл хийх нь тодорхой болов. Маскаа зүүгээд харж л байя даа.
Н.Дөл

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана

хөөрхий ерөнхий сайд маскны рекламанд тоглолоо ш дээ Утааны өмнө сөхөрлөө хаашдаа өнгөрсөн хар утаагаа залгиад бай өөр арга алга