Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, 2017 оны ажлын гүйцэтгэл, болзошгүй зудын эрсдэл болон хохирол багатай даван туулах төлөвлөгөөтэй танилцлаа. Мөн онцгой нөхцөлд ажиллах бэлтгэл, зохион байгуулалтын талаар хэлэлцсэн байна. Үндэсний зөвлөлд яамд, Онцгой байдлын ерөнхий газрын эрх бүхий удирдах албан тушаалтнууд багтдаг.
Монголын Улаан загалмайн нийгэмлэг 2018 оны эхний гурван сарын цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээнд тулгуурлан зуд тохиолдох магадлал бүхий 12 аймгийн 37 сумын жагсаалт гаргажээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагийн хэлснээр, хамгийн их эрсдэлд өртөх малчин өрхөд 240 мянган төгрөг бэлнээр, 70 мянган төгрөгийн малын тэжээл өгөх боломжтой байна. Тэд өнгөрсөн онд 13 аймгийн 5480 малчинд хүрч ажиллажээ. МУЗН-аас гадна НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд ч өвөлжилт хүндэрвэл туслахад бэлэн гэдгээ Шадар сайдын Ажлын албанд өмнө нь илэрхийлсэн байна.
Сангийн яамны төлөөлөгчийн хэлснээр, 2018 оны төсөвт 314,8 сая төгрөг тусгажээ. Шадар сайдын Ажлын албаны дарга Л.Саянаа “Яамд, орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагаа, улсын төсвийн санхүүжилт болон олон улсын байгууллагуудын дэмжлэг тусламжийг гамшгийн эрсдлийг бууруулах, хүн бүрт хүрсэн үр ашигтай байлгахын тулд давхардуулахгүйгээр зохион байгуулах нь хамгийн чухал” хэмээснийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин Зөвлөлийн гишүүдэд хандан “Бид гамшгийн, онцгой нөхцөлд ажиллах баг учраас товлосон аливаа уулзалтаас хоцрохгүй, цаг ягштал баримтлахыг анхааруулаад хэд хэдэн үүрэг, даалгавар өгөв. Тухайлбал:
– Засгийн газрын зарим чиг үүргийг Улаан загалмайн нийгэмлэгээр гүйцэтгүүлэх, үүнтэй холбогдуулан тус нийгэмлэгт төсвөөс олгох санхүүжилтыг аймаг, дүүргийн ирэх оны төсөвт тусгах
– Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах
– Цусны донорын хөдөлгөөнийг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх
– Хүүхэд, залуусын дунд хүмүүнлэгийн хөдөлгөөн өрнүүлэх
– Боловсролын бүх шатны байгууллагад гамшгийн бэлэн байдлыг хангахтай холбоотой тодорхой арга хэмжээ авах
– Дотоодын аж ахуйн нэгжүүд 30 кг-аар боосон өвсөө 7000 төгрөгөөр худалдаж байгаагаа ярьж байна. Тийм учраас импортоор худалдан авахаасаа илүү дотоодоосоо базаах зэргийг холбогдох яам, аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
