Франц улс бүх шатны ерөнхий боловсролын сургуулиудад гар утасны хэрэглээг бүрэн хориглож байгааг тус улсын боловсролын сайд Жан Мишель Бланкуэр өнгөрсөн ням гаригт албан ёсоор зарлажээ.
Өмнө нь зөвхөн хичээлийн цагаар сурагчид гар утас хэрэглэхийг хориглодог байсан бол 2018 оноос эхлэн завсарлага, үдийн цайны цагаар ч хэрэглэхийг хориглож байгааг мэдэгдэв.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон сонгуульд өрсөлдөж байхдаа энэ оны эхээр мөн ийм хориг хэрэгжүүлэхээ мэдэгдэж байв. Нью Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг 2006 онд бас гар утсыг сургуульд хориглох санаачилга гаргаж байсан ч эцэг эхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул буулт хийжээ.
Хэдэн жилийн өмнө ухаалаг гар утас дэлгэрээгүй байх үед эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харилцах,хянах гол хэрэгсэл нь гар утас байв. Харин одоо шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн эрин үед гар утасны хэрэглээ огт өөрөөр эргэсэн.
Францад сурагчдыг гар утас хичээлдээ авч явахыг зөвшөөрдөг ч хичээлийн цагаар ярих,мессеж бичихийг хатуу хориглодог байна. 2015 онд London School of Economics-ийн гаргасан судалгаагаар гар утсыг хориглосон сургуулийн 16 настнуудын дүн 6.4 хувиар сайжирч, нэг хичээлийн жилд 5 өдөр нэмсэнтэй тэнцэх сургалтын үр дүн гарч байжээ.
Гэвч засгийн газрын эл шийдвэрийг эцэг эхчүүд, сурагчид, багш нар бүгд таагүй хүлээн авч байгаа нь хүүхдүүдтэйгээ харилцах холбоогүй болно гэж үзэж байгаатай холбоотой аж. Сургуулийн захиргаа, багш нарын хувьд хүүхдүүдийн гар утасны хэрэглээг ямар байдлаар хориглох аргыг одоохондоо олоогүй байна. Манай улсад 2016 оны хичээлийн жил эхлэхэд БСШУС-ын сайдын тушаалаар сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээг зохицуулах тухай заасан. Уг тушаалын дагуу ЕБС-ийн багш, суралцагч хичээлийн үеэр гар утас хэрэглэхийг хориглов. Тухайн үед сайдын тушаалыг биелүүлэх ажил сургууль болгонд өрнөж цахим хэрэгслийг зохистой ашиглах асуудлаар эцэг эхтэй гэрээ байгуулахаас эхлээд сургуулийн дүрмэнд сургуулийн орчинд цахим хэрэглээг хэрхэн зохицуулах асуудлыг судалж тусгах, хүүхэд цахим хэрэгсэлд донтохоос сэргийлэх, цахим сүлжээний хяналтгүй хэрэглээ хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар их ч ярьсан даа. Гэьч Монголын хууль гурав хоног гэгчээр тэгсхээд хүч нь суларсаар таг болсон. Өнөөдөр хүүхэд болгон утсаа маажаастай,интернэтийн хязгааргүй орчинд зугаалаастай байна. Сурагчид гар утас хэрэглэхгүй бол хүүхдүүд хичээлийн цагийг үр дүнтэй өнгөрөөнө,сурлагын амжилтад ахиц гарна гэж ирээд л чанга чанга ярьж байсан. Харин одоо Францаас суралцах хэрэгтэй болжээ. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар цалингаа нэмүүлнэ гээд намаржин тэмцсэн. Харин одоо сурагчдын гар утас,интернэтийн хэрэглээг зөв тийш эргүүлэхэд тэмцвэл юутай сайн бэ.
Н.Дөл

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
