Дорнын их найрагч Бавуугийн Лхагвасүрэнг танихгүй,хүндэлдэггүй хүн Монголд үгүй. “Монгол Тулгатны 100 Эрхэм” нэвтрүүлгийг хөтөлж монголчуудынхаа сонорыг мялааж мэлмийг баясгаж оюуны таашаал эдлүүлэн цэнгүүлж яваа эрхэм найрагч маань Солонгос улсын Мёнжи эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Түүний шинжилгээний хариу тааруу гарсан бөгөөд “Ходоодны хорт хавдар” гэсэн онош гарчээ. Яаралтай хагалгаа хийлгэхгүй бол биеийн байдал нь тун тааруу байгаа аж. VTV телевизийн сурвалжлагч,сэтгүүлч Болдко түүнтэй уулзахад “73 насаллаа даа. Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав. Болоогүй бол түмэн олон минь мэдэг. Нутагтаа ууландаа л нэг оччихоод ирье. Хэдэн ач зээгээ бодохоор хэцүү юм. Ганц хоёр жаахан амины юмнууд гүйлдэж байгаа шүү дээ. Өвөөдөө жигтэйхэн хайртай юм байгаам. Хадгалсан юм байх биш. Нэг сарын 10-нд хагалгаанд ор гэнэ. Нутаг буцнаа ууландаа нэг мөргөе” хэмээн санаа алдсан гэнэ. Тэгээд “ганц ном байгаа, Болдкодоо өгнөө” гээд бэлэглэхэд нь сэтгэл эмзэглээд нулимсаа нууж арчив” хэмээн Болдко бичжээ. Гайхамшигтай найрагч,агуу их сэтгэгч Б.Лхагвасүрэн ахдаа эрүүл энхийн ерөөл хүсье.
Их найрагч Б.Лхагвасүрэн тандаа эрүүл энхийг ерөөе
2017 оны 12-р сарын 15 өдөр, 13 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
