“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд болж байна.
Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Мөн 1992 оны Үндсэн хууль, түүний хэрэгжилтээс үүдэн гарч байгаа үр дагавар, Нэмэлт, өөрчлөлт оруулах онол, арга зүйн асуудал, Үндсэн хуулийн шинэчлэлийн зарим асуудал, Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт ба эрх мэдлийн хяналт-тэнцэлийг хангах, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага ба төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох талаар хэлэлцэв.
УИХ-ын Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн байдал, олон нийтийн санаа бодол”-ын талаар танилцууллаа.
Танилцуулгаас үзвэл 327 мянга гаруй хүн хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд нийт иргэдийн санал нь давхардсан тоогоор 5.6 сая-д хүрчээ. Санал өгсөн иргэдийг насны ангиллаар нь үзвэл 32,2 хувь нь 18-35 насны залуус, 19,8 хувь нь 36-45 насны, 16,1 хувь нь 46-55 насныхан байна.
Иргэд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох, тухайн жилийн төсвийн төсөлд зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах, Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, долоо хүртэл яамыг нэмж байгуулах саналыг УИХ-д оруулах, үндсэн чиг үүргийн таван яамыг Үндсэн хуульд нэрлэх, заахыг дэмжжээ.
Мөн төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх, хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоох, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр халах, чөлөөлөхийг хориглох, баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох нь зүйтэй гэж үзсэн байна.
Манай улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталж Ази тивдээ анхдагч болсон. 1940 онд хоёрдахь удаа баталж, 1960 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Хамгийн сүүлд буюу 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
