Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо. Тайлангийн хуралд НЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон дүүргүүдийн Цэргийн штабын дарга, бие бүрэлдэхүүн оролцов.
Хурлын эхэнд НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр нийслэлийн Цэргийн штабаас 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа “2017 оныг бид бүхэн хууль тогтоомж, сургалт, сурталчилгааны жил болгон үндсэн таван зорилтыг тавин ажилласан. Батлан хамгаалах хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах, албан тушаалын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд цэргийн мэргэжил, албан тушаалтны сургалтыг зохион байгуулах, байгууллага ААН, иргэдэд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, цэргийн штаын албан тушаалтнуудын үлгэрлэх, манлайлах байдал, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, ажиллах нөхцөлийг дээшлүүлэхээр зорилт тавин ажилласан” гэдгийг онцолж байв.
Тайлангийн хурлын үеэр нийслэл, дүүргийн Цэргийн штабын шилдгүүдийг тодрууллаа. Цэргийн штабын 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр
- Хурандаа Ж.Даваарагчаа даргатай Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб
- Хурандаа А.Баттулга даргатай Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб
- Хурандаа Ч.Цог даргатай Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб
- Хурандаа Ж.Энхбат даргатай Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабууд бүрэн хангалттайгаар дүгнэгджээ. Мөн Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб ажлын байрны нөхцлийг сайжруулахад манлайлан ажилласан байна.
Түүнчлэн Цэргийн штабын 2017 оны “Тэргүүний офицер”-оор
- ХУД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Г.Жаргалсайхан,
- БГД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, ахмад Б.Батболд нар шалгарсан бол “Тэргүүний ахлагч”-аар
- СХД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын шуурхай байдлын ахлагч-жолооч, ахлагч Д.Нацаг шалгарч хамт олноо хошуучилжээ.
Тайлангийн хурлын төгсгөлд НЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабын дарга нарт хандаж “Бид 2017 оныг нийслэлийн төр захиргааны байгууллагын зүгээс “Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Цэргийн штабуудын хүрээнд хууль, тогтоомж сургалт, сурталчилгааны жил болгох зорилтыг дэвшүүлэн, амжилттай ажиллалаа. Энэ зорилтын хүрээнд бид иргэн цэргийн харилцааг ойртуулж, иргэдэд цэргийн боловсрол, цэргийн хууль, тогтоомжийг сурталчлах ажлыг нийслэлийн Цэргийн штабууд бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд ирэх 2018 онд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэлийг өглөө хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
