Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Хүн ам, өрхийн мэдээллийн санг шинэчилж, мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай” захирамжийн дагуу Статистикийн хэлтэс аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд хүн амын шинэчилсэн бүртгэл хөтөлж, тооллогын ажлыг зохион байгууллаа.
2017 оны жилийн эцсийн тооллогоор Дорнод аймгийн 14 сумын 66 багт нийт 79,5 мянган хүн ам суурьшин амьдарч байгаа судалгаа гарлаа. Үүнээс 56.3 хувь нь аймгийн төвд, 17,3 хувь нь сумын төвд, 26,4 хувь нь хөдөө амьдарч байна.
Нийт хүн амын 57,0 хувь буюу 45,3 мянга нь Хэрлэн сум буюу Чойбалсан хотод амьдарч байна. Хөдөөгийн сумдаас Гурванзагал сум хамгийн цөөн буюу 1414, Баян-Уул сум хамгийн олон буюу 4654 хүн амтай, 3000-аас дээш хүн амтай сумдад Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Халхгол, Цагаан-овоо сумд тус тус оржээ.
Нийт хүн амын тоог урьд онтой харьцуулахад өнгөрсөн оноос 1735 хүнээр буюу 2.2 хувиар өссөн бол өрхийн хувьд 734 өрхөөр буюу 3.1 хувиар тус тус өссон үзүүлэлттэй байна.
Дорнод аймгийн хүн ам 79,5 мянгад хүрлээ
2018 оны 01-р сарын 15 өдөр, 14 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
