Шатрын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээний хаалтын үйл ажиллагаа өчигдөр болж аваргуудаа тодрууллаа. Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, МШХ-ны УЗГ Р.Энхбат, T.Батжаргал, Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Ч.Мөнхбат, “Занданшатар” клубын захирал Г.Эрдэнэбаяр нар оролцлоо.
Тэмцээнд дотоодын чансаагаар эрэгтэй 2100-гаас доош, эмэгтэй 1800-аас доош чансаатай 10 аймаг, 9 дүүргээс эрэгтэй 162, эмэгтэй 60 нийт 222 шатарчин оюун ухаанаа сорьсноос:
ЭРЭГТЭЙ АНГИЛАЛД:
1- р байр: Дэд мастер Б.Ариунболд (Дорнод аймаг)
2- р байр: Дэд мастер Ж.Энхболд (Чингэлтэй дүүрэг)
3- р байр: ДШХ-ны дэд мастер Л.Очирбат (Чингэлтэй, Цэцэн нүүдэл)
ЭМЭГТЭЙ АНГИЛАЛД:
1- р байр: ДШХ-ны эмэгтэй дэд мастер Б.Энхсаран (Гобичесс)
2- р байр: Б.Удвал (Мончесс)
3- р байр: Б.Анужин (Монгени) тус тус эзэллээ.

Эрэгтэй ангилалд эхний 30, эмэгтэй ангилалд эхний 20 байр эзэлсэн шатарчид “ШАТРЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХАГАС ШИГШЭЭ” тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Тэмцээнийг Монголын шатрын холбоо жил бүр уламжлан зохион байгуулдаг бөгөөд энэ жил Мэдээлэл технологийн үндэсний парк, Төрийн банк, Монгол улсын боловсролын их сургууль, “Занданшатар” клуб хамтран ажиллалаа.
Хагас шигшээ тэмцээнийг 3 дугаар сарын 12-18 ны өдрүүдэд Мэдээлэл технологийн үндэсний паркд зохион байгуулах бол Шигшээ тэмцээн 5 дугаар сарын 18-27 ны өдрүүдэд Архангай аймагт болно.




435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
