Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Оюунсүрэнд сэтгэлийн дэм,эмчилгээний зардал хандивлах аян үргэлжилж байна. Түүний эмчилгээний зардалд 65 сая төгрөг хэрэгтэй. Б.Оюунсүрэнтэй мөр зэрэгцэн их спортод хүчин зүтгэж яваа тамирчид,найз нөхөд,багш дасгалжуулагч нар “Нэг сэтгэл” аян өрнүүлсэн билээ. Уг аяны хүрээнд тамирчин бүсгүйн эмчилгээний зардлыг цуглуулж буй. Сайн санаат хүмүүс Б.Оюунсүрэнд тусламжийн гараа сунгасаар байна. Олон улсын хэмжээний мастер Б.Оюунсүрэнд сэтгэлийн дэм,тус аяны хүрээнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа мөнгөн хандив өргөснийг Улаанбаатар хот дахь Завхан аймгийн нутгийн зөвлөлийн зөвлөх Ч.Ээнзэндагва, Дөрвөлжин сумын Нутгийн зөвлөлийн дарга Т.Лувсандорж нар гардуулан өглөө. Тамирчин бүсгүй маань Дөрвөлжин сумын уугуул бөгөөд нутаг усныхаа нэрийг тив дэлхийд дуурсгаж явсан алдартнуудын нэг нь юм. Сайхан сэтгэлт ард түмнийхээ сэтгэлийн дэмээр хагалгаа нь амжилттай болж хурдан эдгэрч улс орон, нутаг усныхаа нэрийг улам өндөрт өргөх болно гэдэгт нутгийнхан нь итгэл дүүрэн байна. “Сайхан сэтгэлийн үзүүрт сүү” гэдэг билээ.
Б.Оюунсүрэн маань “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт, 2010 оны оюутны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, “Mongolia Open” ОУТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн мөрөндөө хүнд бэртэл авч, дөнгөж 23-хан настайдаа зодог тайлсан.
Урт хугацааны турш маш олон удаа мөрөө мулталж гаргаснаас болж, бугалаганы яс нь элэгдэн ясны үрэвсэл үүсчээ. Энэ нь түүний амь насанд нь аюултай учир БНСУ-д яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсон юм.
Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, Удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх нар тус бүр тав, МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин Б.Болд гурав, Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн нэг сая төгрөгийг эмчилгээнд нь хандивлажээ. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас замын зардлыг даахаар болсон байна.
Түүнчлэн энэ сарын эхээр ОХУ-ын Чебоксар хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид шагналын 10 мянган ам.долларыг хандивлахаар шийдсэн гэсэн баярт мэдээг дуулгахад таатай байна. Чөлөөтийн тамирчид, багш дасгалжуулагчдаас гадна спортын зүтгэлтнүүд “Нэг сэтгэл” аянд нэгдэж байна.
Н.Дөл

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
