БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн их хурал өчигдөр өндөрлөв. Тус хурлаар Бээжин хотын удирдлагууд солигдсон бөгөөд хотын дарга ч бас өөрчлөгдөв. Хотын даргаар 54 настай Чөн Жинин томилогдов. Бээжин хотын шинэ удирдлагын багт шинээр томилогдсон 9 орлогч дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Вэй, хотын Хянан шалгах хорооны дарга Жан Шуофү, хотын Ардын дээд шүүхийн дарга Ян Ванмин, хотын Прокурорын газрын дарга Жин Дали нар багтжээ. Хотын даргаар томилогдсон Чөн Жинин нь сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн залуу хотын дарга болж байна.
Тэрээр Хятадын хамгийн нэр хүндтэй Цинхуа Их сургуулийг төгссөн бөгөөд тус сургуулийн захирлаар ажиллаж байхдаа мөн л Хятадын түүхэн дэх хамгийн залуу захирал болж байжээ.
Түүний хувьд 2015 оноос Хятадын Байгаль орчны сайдаар ажиллаж байсан туршлагатай. Энэ үедээ мөн л улсын түүхэн дэх хамгийн залуухан сайдаар нэрлэгдэж байсан. Чөн Жинин Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Бээжин хотын болон бусад бүс нутгуудын бохирдлын асуудалд онцгой анхаарч хатуу чанга бөгөөд ухаалаг хуулийг батлуулсан гавьяатай.
Бээжин хотын энэ жилийн төлөвлөгөөнд, хотын ДНБ өсөлтийг 6.5 хувьд хүргэх, хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувиас хэтрүүлэхгүй байх, хотын иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх зэрэг ард түмний амьдралыг улам сайжруулах урамтай сайхан зорилтууд байгаа аж.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
