Сүүлийн хорин хэдэн жилд Монголын төрийг ээлжлэн барьж байгаа хоёр намд итгэх ч хэцүү байх ч хэцүү цаг иржээ. Өчигдөр Д.Сүхбаатарын талбай дээр болсон жагсаалыг харахад АН ард түмэнд хайр зарлаад олны сэтгэлийг хөвсөлзүүлэн хөдөлгөх зорилотой байх аж.
Тэд юутай ч жагсаж цуглаж сурчээ. Жагсаал бараг л төрийг эсэргүүцэж байна гэхээсээ илүү театрчилсан үзүүлбэр маягтай болов. Цаашид иймэрхүү янзтай жагсвал хошин шогийн ямар ч хамтлагийн тоглолтоос дутахгүй үзүүштэй болж мэдэх нь. Жагсаалын төгсгөлд жагсагчид автобусандаа журам дэглэмтэй сууцгааж одох нь цалин хөлс дажгүй байсных биз.
Харин хоёр машин мөргөлдсөн байсныг харвал жагсаалыг үл мартагдах,улам амьд болгох гэснийх ч юм шиг. Төр барьж байгаа МАН, түүнийг байх суухын аргагүй шүүмжлэн мяалж байгаа АН-ын хэн алинд хөгжлийн бодлого барагтайхан гэдгийг ард түмэн аль хэдийнэ мэдсэн. Сонгууль болохоор “ард түмнийг жаргаагаад өгнө” гээд л бие биеэсээ өрсөн сурталчилгаагаар бөмбөгдчихнө. Хөөрхий сонгогчид реклам,амлалт хоёрт нь пологтоод нэг л мэдэхэд МАН,АН хоёроо сонгочихдог гэмтэй. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд дугаар хорооны иргэдийг арай л үнсэх шахаж байсан нэр дэвшигчид саналыг нь авмагц тэнэгхэн сонгогчдыг танина гэдэг гонж. Эрхэм гишүүнтэйгээ уулзая,амлалтыг нь сануулъя гэвч барааг нь харах “хоншоор” дутна. Эрх мэдэл,мөнгөнд бялуурсан зөөлөн суудалд тухалсан эрхмүүд өнгөрснийг хэзээ ч эргэн санахгүй гээд “делете” хийсэн. Тэд Монголынхоо нэрийг бариад л дэлхий тойрон аялна,зээл гуйна. Хүү багатай хэдэн валют олно,тэрийгээ “олзны их нь наддаа” гэдэг зарчмаар хуваагаад хүртчихнэ. Дөрвөн жил төр барилцаж байна гээд хууль журам ярьж цэцэрхсээр хугацаагаа дуусгана. Иймэрхүү ааш араншинг тоочвол барагдахгүй.
Өчигдрийн жагсаалд оролцсон эрхэм дээдсүүдийг үнэтэй хүрэмний загвар үзүүллээ, их мөнгөлөг байгаа нь илт гэсэн яриа түгжээ. Аргагүй дээ,ард түмэнд гурван есийн хүйтэнд ч тийм үнэт хувцас өмсөх хувь дутна. АН,МАН-ын хэн нь ч хэнийгээ шүүмжилж баалаад хэрэггүй. Та нарын өмссөн хувцас,унасан машин,амьдардаг хэдэн давхар хаус байтугай иддэг уудаг хоол ундны чинь ер бусын тансаг гэдгийг ард түмэн мэднэ. Нэг их даруу төлөв зан гаргаж, төсвийн мөнгөөр гар хөлөө угаадаггүй юм шиг цэмцэгнэж,төрөөс төрсөн тэрбумтнууд биш юм шиг ард түмэнтэй адилдаа адил,годилдоо годил байгаа юм шиг жүжиглэх тусам эрхмүүдийн рейтинг навс унана. 1990 оны жагсаалыг өнөөдрийнхтэй харьцуулшгүй байсныг тэр үеийн гэрч өвгөд хөгшид гайхширч байсныг хэлчихье. Өнөөдөр төрийн эрх барьж байгаа МАН одоохондоо Төрийн ордондоо аядуу тайван сууж байгаа. Гэвч тэд хоёрхон жилийн өмнө Жанжны талбай дээр нөмгөн сэлдэн шоудаж байснаа мартжээ. Нэгл өдөр өнгөринийг санах цаг ирнэ дээ.
Н.Дөл

Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
