Японы сүмогийн домогт бөх,УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр фэйсбүүкийн найзууддаа хандаж,уралдаан зарласнаа мэдэгджээ. Тэрээр “Та бүхнийхээ дунд нэгэн гэгээлэг уралдаан зарлахаар шийдлээ. Цаг үргэлж хайр, халамжаараа сэтгэлийг минь дулаацуулж, сайхан инээдээрээ намайг баясгаж байдаг ханьдаа зориулж нэгэн бяцхан шүлэг тэрэлснийг та бүхэн санаж байгаа байх. Хоромхон зуурт сэтгэлд бадарсан тэрхүү мөртүүдийг нүүр номынхоо найзуудтайгаа хуваалцсанаар богино хугацаанд фэйсбүүк сүлжээнд олон мянган хүмүүсийн талархлыг хүлээж, басхүү магтаал зэмлэлийг харамгүй хүртсэнд баяртай байна.
Тиймээс уг шүлгийг илүү сайжруулан бичиж боловсронгуй болгох эсвэл нэг сайхан хайрын шүлгийг бичиж ирүүлэх /хошин, уянгын халилтай, хөгжилтэй байж болно./ уралдаан зарлаж байна. Шалгарсан шүлгээр 2 сарын 14 буюу гэгээн хайрын Валинтины өдрөөр гэргийдээ сюрприз барихаар төлөвлөж байгаа бөгөөд та бүхнээсээ ийнхүү туслалцаа хүсч байгаа юм шүү.
Уралдаанд оролцогчийн шүлгийг “Кёкүшюзан Батбаяр” пэйж хуудсаар хүлээн авна. Мөн шүлгээ илгээхдээ пэйж хуудсанд лайк дарж, постыг мөн лайк, шэйр хийнэ үү.
Та бүхнээс ирүүлсэн шүлгийг Кёкүшюзан Батбаяр пэйж болон Кyokushuzan Batbayar фэйсбүүк хуудаст өдөр бүр нийтлэн уншигчдаас хамгийн олон лайк, шэйр авч олны талархлыг хүлээсэн гурван шүлгэнд дараах урамшууллыг олгоно” гэжээ..
Түүний ханьдаа зориулсан шүлгийн уралдаанд
тэргүүлсэн үзэгчийг Японд сүмо үзэх тасалбараар шагнах аж..
Хоёрдугаар байрт шалгарсан шүлэгч IPhone X гар утсаар шагнуулах бол
гуравдугаар байрт шалгарсан шүлэгч Sumsung S7 гар утас бэлгэнд авах нь.
Уралдөаан ирүүлж буй шүлгийг 2018 оны 2 дугаар сарын 2-ноос 2018 оны 2 дугаар сарын 13 хүртэл хүлээн авч уралдааны ялагчдыг шалгаруулна. 2018 оны 2 дугаар сарын 14-нд Д.Батбаяр шилдэг гурван шүлгийг гэргий Т.Баясгаландаа бэлэг болгон гардуулах юм байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

элий балай юмнууд. кк кк
Ихэмсэг-Эрхэмсэг хайр
Хархан нүднийхээ талимаанд
Хайрлан мишээгээд ихэмсэг
Хайрын дуугаараа уяраагаад
Хатан заяандаа эрхэмсэг
Дуучин бүсгүй дуулж явнаа
Дурлал хайрандаа ихэмсэгхэн явнаа
Дуулим хорвоог хөглөж явнаа
Дүүрэн жаргалтай эрхэмсэгхэн явнаа
Сэтгэлийн ариуханаар тэтгээд
Сэмхэн зэмлээд ихэмсэг
Сайхан ханийхаа хайранд
Саатаж эрхлээд эрхэмсэг
Дуучин бүсгүй дуулж л явнаа
Дурлал хайрандаа ихэмсэгхэн явнаа
Дуулим хорвоог хөглөж л явнаа
Дүүрэн жаргалтай эрхэмсэгхэн явнаа
Хосгүй хайрын учралдаа
Хоёулаа ханьсаад ихэмсэг
Хотол түмэн дундаа
Хоолой нэгсээд эрхэмсэг
Дуучин бүсгүй дуулж л явнаа
Дурлал хайрандаа ихэмсэгхэн явнаа
Дуулим хорвоог хөглөж л явнаа
Дүүрэн жаргалтай эрхэмсэгхэн явнаа
Үрийн заяагаа энхрийлээд
Үндсээ бөхлөөд ихэмсэг
Үнэнч жаргалдаа бялхаад
Үүрдийн хайрандаа эрхэмсэг
Дуучин бүсгүй дуулж явнаа
Дурлал хайрандаа ихэмсэгхэн явнаа
Дуулим хорвоог хөглөж явнаа
Дүүрэн жаргалтай эрхэмсэгхэн явнаа
Ш. Чимэлцэрэн