Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцсон “Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” уулзалт өнөөдөр боллоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал”, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Гэр хорооллын дэд бүтцийн төвийн тухай”, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хог хаягдлын менежментийн төслийн тухай”, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Э.Анар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг Яармагт байршуулах, хотын шинэ төв байгуулах тухай” гэсэн үндсэн дөрвөн илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалт, ярилцлагад оролцогчдод хандаж үг хэлэхдээ Улаанбаатар хотын захиргаа Засгийн газар хоёр нягт уялдаатай хамтарч ажиллах учиртай. Өнөөдөр хэлэлцүүлсэн эдгээр төсөл, хөтөлбөрийг ажил болгоход сэтгэл, эрч хүч, зохион байгуулалт хэрэгтэйг онцоллоо.
Улаанбаатарт хамгийн түрүүнд шийдвэрлэх, нэн тулгамдсан асуудал бол утаа, агаарын бохирдол. Энэ сэдвээр олон жил хоосон ярилаа гэж Ерөнхий сайд хэлээд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатарт ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, хуульчилж хориглоно. Айл өрхийг боловсруулсан түлшээр хангана. Бэлтгэл ажил эхэлсэн. Ингэж чадвал утаа, агаарын бохирдол 50 хувь багасна. Энэ ажлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Хотын дарга С.Батболд хоёр хариуцаж ажиллахыг үүрэг болголоо.
Цэвэрлэх байгууламжийн ажлыг энэ хавар эхлүүлнэ. Энэ асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд хариуцуулсан. Энэчлэн бүх ажил эзэнтэй байх ёстой гэлээ.
Уулзалт зохион байгуулсан хотын удирдлагад Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлээд Засгийн газар, хотын удирдлагууд улиралд нэг удаа ингэж уулзаж, ажлын явцаа ярилцаж, асуудлаа шийдэж байх нь зүйтэй гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх




Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
