БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар усыг хэмнэлттэй ашиглах техник, технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийн төлөөллийн санал, санаачилгыг сонсож, яамнаас энэ талаар хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулах уулзалт боллоо.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий энэхүү уулзалтад БОАЖЯ-ны яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, харьяа байгууллага болон 20 гаруй аж ахуйн нэгжийн 48 хүн оролцов. Уулзалтын үеэр усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах, хаягдал усыг цэвэрлэн дахин ашиглах чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, чиглэл, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар танилцуулга хийсэн юм. Тэрбээр “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулахад бэлэн болсон6 Уг хуулийн гол амин сүнс нь усыг дахин ашигладаг ААН-үүдийг төр бодлогоор дэмжихэд оршиж байгаа. Харин ус бохирдуулчихаад ямар нэгэн арга хэмжээ авдаггүй ААН-үүдтэй захиргааны аргаар хатуу арга хэмжээ авах зохицуулалттай. Н.Цэрэнбат сайдын баримталж буй бодлого нь усыг аль болох дахин ашиглуулахын тулд ААН-үүднд хөнгөлөлттэй зээл олгох замаар техник, технологийн шинэчлэл хийлгэх. Ингээд чадахгүй бол хариуцлагын асуудлыг хөндөнө гэж байгаа” хэмээсэн юм. Аж ахуйн нэгжийн төлөөллүүд өөрсдийн хэрэгжүүлж буй усыг хэмнэх, дахин ашиглах төслүүд болон нэвтрүүлсэн дэвшилтэт технологийн талаар мэдээлэл хийн харилцан ярилцаж санал солилцов.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
