Цагаан сарын шинийн нэгэн дөхөх тусам УИХ-ын гишүүд сонгогчдодоо гарын бэлэг тараадаг уламжлал тогтоод удаж буй. Цагаан сараар ахмад настан, хөгшчүүлд гар цайлгана,хүүхдийн баяраар хүүхэд болгонд бэлэг тараана. Шулуухан хэлэхэд,эрхэм гишүүдийн сонгогчдодоо тал засах,дараагийн сонгуульд дахиад гараад ирэх замынхаа саадыг арилгах гэсэн арга юм. Энэ жилийн цагаан сарын гар цайлгалт тавгийн боов,гурил, будаа, архи, чихэр гээд өнгөрсөн он жилүүдийнхээс шальтай өөрчлөгдсөнгүй.
Мөнгөн аяга,нүүрс,бидон, малийсан зурагтай цаг,хуанли,шинэхэн кино үзэх урилга гэх мэтчилэн бэлэг тараагдсангүй. Харин УИХ-ын дарга өөрийн нэртэй бяцхан халуун сав тараасныг эс тооцвол гоёмсог бэлэг байсангүй.
Хуралд багагүй хугацаанд суусан ч хэлд бүрэн ордоггүй байгаа эсэх нь мэдэгддэггүй хэдэн гишүүдийн нэг Д.Ганболд хөгшчүүлд өвөрмөц бэлэг барив. Хаанаас олж цуглуулсныг бүү мэд чихмэл тоглоом,шоколад, харандаа,баллуур бэлэглэж элэг хөшөөв. Ядуу юм чинь юу ч өгсөн яадгийн гэж бодсон бололтой.
“Боов” хочит М.Оюунчимэг гурилыг шуудайгаар тараасан бол М.Билэгт Баянхонгорынхныг “данхжуулав”. 2016 оны сонгуульд ялалт байгуулж УИХ-д сонгогдсоноосоо хойш гуравхан удаа хуралд суусан Б.Наранхүү гишүүн тойргийнхондоо зангарагтай бэлэг тарааж яваа дуулдана. Угаасаа тэрээр бэлэг сэлт тарааж олны сэтгэлийг хөдөлгөдөг увидастай нэгэн. Ачааны машин дүүрэн бэлэг ирж байгаа гэж нутгийнхан нь амнаас ам дамжуулан ярьж байна. Бодвол,одоо эрхбиш бэлгээ авсан биз ээ. Ард түмнийг ядуу байна гэж өрөвдөөд байгаа юм уу эсвэл доромжлоод байгаа юм уу ингэж хэн алиндаа түвэг учруулж байх хэрэггүй л баймаар. Эрхэм гишүүдийн бэлгийн гурил будаа,чихэр боов насны хоол уу,сар жилийн хүнс үү.
Жижиг сажиг инээдтэй бэлэг нь үе дамжих өв хөрөнгө үү. Ийм хөгийн юмаа болиосой гэж сонгогчид чинь шоолон мушилзаж байна. УИХ-ын гишүүнээс гарын бэлэг авлаа гээд нас нэмэх биш дээ. Хүний өгч байгаа юмыг авахгүй байлтай биш, яршигтай юм гэх хүмүүс ч байна цаана чинь. Ядахдаа гурван тэрбум гаруй төгрөгийг бэлэг сэлтэнд зориулж хог болгож байхаар бодитой юм хийгээч,эрхмүүд ээ. Ард түмнийг алийн бүр дооглож тохуурхах вэ,одоо болоо биш үү. Өгөх гээд байгаа юм бол өгсөн шиг өгөөд чадахгүй юм бол өөрийгөө онигоонд оруулахаа больчих.
Н.Дөл


Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
