Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр энэ жил 100 нас сүүдэр зооглож буй Дандардоржийн Норов гуайд амар мэндийг нь эрэн золголоо.
Д.Норов гуай 1918 онд Халхын Сайн Ноён хан аймгийн Цогтой гүн Лха Дашдоржийн хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт хошуу туслагч Дандардоржийн 11 хүүхдийн долдугаар охин болж төржээ. Аав Дандардорж нь “Төрийн дуучин” цолтой хишиг хүн байсан. Эцэг эх нь маань хөгжөөж, үлгэр тууль, ерөөл магтаал хуучирдан хэлүүлэх, цэцэн мэргэн үг сургааль айлтгах зэргийг зааж сургаж, үр хүүхдүүд нь бүгд ардын урлагт хайртай цэцэн цэлмэг үгтэй хүмүүс болон торнисон гэж Д.Норов гуай хуучиллаа. Төр засагтаа залбирч, төрийн сүлдэндээ мөргөж явдаг гэлээ.
Д.Норов гуай монгол түмэн минь эрүүл энх байх болтугай. Нуур амгалан бол нугас амгалан гэдэг, төр нь төвшин түмэн олон нь амгалан байх болтугай. Үр хүүхдүүдээ зөв сайхан хүмүүжүүлж, өвгөдийнхөө зан заншил, өв соёлыг уламжлуулаарай гэж ерөөлөө.
Д.Норов гуай есөн хүүхэд төрүүлж өсгөсөн, үр хүүхэд, ач зээ, хүргэн, бэрүүд нийлээд 100 гаруй болсон, сар шинээр 400-гаад айлчин ирдэг гэж сонирхуулав. Түүний дүү, урлагийн гавьяат зүтгэлтэн, туульч Д.Өлзий гуай энэ үеэр зочдод хандаж сар шинийн ерөөл өргөлөө.
Нөхөрсөг хэмээх нохой жил монголчуудад ээлтэй, өгөөж буянаа хайрласан сайхан жил байдаг. Монголчууд эвтэй найртай байх юм бол Монгол Улс цэцэглэн мандаж, төр төвшин, түмэн олон амгалан байх сайхан жил болно. Монгол хүн амны бэлгээр гэдэг. Хотондоо боохой ойртуулдаггүй шөнийн манаач, хогшилдоо хулгайч оруулдаггүй өдрийн манаач, эзэндээ ээлтэй нохой жил гарлаа. Монгол Улс өрөө дарж, өөдлөн дэвжиж байна. Эдийн засагт үүр цайлаа. Сайн бүхнээ өмгөөлж, хамгаалах нохой жил гарч байна гэж азай буурлууд минь бэлгэшээж байна гэж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
