Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Оюутолгой төслийн цахилгаан станц барих гэрээг цуцлав” гэсэн мэдээлэл үндэсгүй болохыг мэдэгдлээ.
“Оюутолгой” ХХК нь 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр 2017 оны долдугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүргийг хүлээсэн. Энэ гэрээний 7.3-т хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс сонгон хангана гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл эрчим хүчээ аваагүй байна. Энэ нь 2014 оны наймдугаар сард “Оюутолгой” ХХК ба Засгийн газар хооронд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж, Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т заалтыг түдгэлзүүлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол УИХ-аар батлагдсан гэрээ. Энэ гэрээний аливаа заалтыг өөрчлөхдөө УИХ-д танилцуулах учиртай. Гэтэл “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дугаар заалтыг түдгэлзүүлсэн, хууль зөрчсөн учраас энэ Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалж хүчингүй болгосон” гэж тэрээр хэллээ.
Энэ гэрээ цуцлагдсанаар тоолуур эргэж эхэлсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээг дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс сонгох авах үүрэгтэй болсон. Гэрээнд,
-Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц
-Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц,
-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ заасан гэж Эрчим хүчний сайд тайлбарлалаа.
Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Энэ оны долдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр хөрөнгө оруулагч талтай ярилцаж байна гэж Тавантолгойн цахилгаан станц төслийн захирал Д.Батбилэг хэллээ.
Тавантолгойн цахилгаан станц 2021 онд ашиглалтад орно гэж үзэхэд жилдээ 2,3 тэрбум кВТ.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, 450.0 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 45 тэрбум төгрөгийн татвар төлнө. Станц ашиглалтад орсноор 400 гаруй ажлын байр бий болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
