Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар “Эх орончдын өдөр”, МАН-ын 97 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн МАН-ын анхан шатны байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УЗ-өөс хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар уулзалтын эхэнд мэдээллээ. Мөн Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал, намын дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлж техник технологиын талаар газрын дарга нар мэдээлэл хийсэн юм. Уулзалтаас онцлох зүйл нь Олон улсын стандартчиллын байгууллагаас 2016 онд батласан “Авилгатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо ISO 37001” шинэ стандарт, түүнийг Монголд нэвтрүүлэх талаар намын анхан шатны байгууллагын удирдлагуудад танилцуулсан явдал байлаа.

Энэхүү стандартыг Монголд нэвтрүүлснээр авилгатай тэмцэх шаардлагыг тогтоох, нэвтрүүлж хэрэгжүүлэх, үнэлж сайжруулах, хадгалах төдийгүй авилга үүсч болох бүх салбарыг авилгаас хамгаалж соён гэгээрүүлж, урьдчилан сэргийлж авилгад өртөх эрсдлээс хамгаалж, бууруулах ач холбогдолтойг “ISO Монгол” ХХК-ын захирал, эрх зүйч Б.Оюунгэрэл “Авилгатай тэмцэх газрын менежментийн тогтолцоо” сэдэвт илтгэлдээ онцолсон.

Сургалт гэж хэлж болох энэхүү илтгэл сонсголыг намын анхан шатны байгуулагын удирдлагуудын түвшинд танилцуулж, энэ асуудлыг дэвшүүлэн тавьснаараа Монгол Ардын Нам улс төрийн хүрээндээ анхдагч болж эх суурийг нь тавьж байна гэж хэлж болох юм. Үүний дараа Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн Газраас хийж хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа болон МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Засгийн газраас 2018 оныг сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2020 оноос өмнө хоёр асуудлыг гол болгож шийдэх ёстой. Нэгдүгээрт, сахилга бат, шударга ёсыг бэхжүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох; хоёрдугаарт, эдийн засгаа сэргээх юм. Намын эрх ашиг гэдэг улсын эрх ашиг байдаг. Улсын эрх ашгаас дээгүүр эрх ашиг гэж байх ёсгүй. Намын даргын хувиар хатуу шаардлага тавина. Авилга, хээл хахуультай холбогдсон, хууль зөрчсөн, хариуцлага алдсан хүмүүсийг намаас хасах хүртэл хатуу хариуцлага тооцно” гэдгийн анхаарууллаа.
Мөн энэ үеэр Нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого төлөвлөгөөний талаар танилцуулсан юм. 2018 оныг Монгол Ардын Нам анхан шатны байгууллагуудынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэн дэмжих жил болгон зарлажээ. Энэ зорилтынхоо хүрээнд энэхүү уулзалтыг зохион байгуулж, анхан шатнаас эхлэн шат шатандаа сахилга хариуцлагыг дээшлүүлэх, авилга хээль хахуулийг бууруулах зорилтыг дэвшүүлж, уулзалтад ирсэн нийслэлийн 152 үүрийн дарга нарт үүрэг болголоо.



Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
