Дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөлөлтэй нүүр тулаад байгаа энэ цаг үед Монгол Улс НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, Киото протокол, Парисын хэлэлцээрт нэгдсэн. Ингэснээр Монгол Улс тогтвортой хөгжлийг гадаад, дотоодын түнш байгууллагуудтай хамтран хөгжүүлж, тэргүүлэх зэрэг болгох эхлэл тавигдаж байгаа юм.
Энэ зорилгын хүрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2017 оны 10 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо гадаад, дотоодын 200 төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудыг оролцуулсан Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх түншлэл анхдугаар чуулганыг Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэлийн байгууллагатай хамтран зохион байгуулсан. Тус чуулганы үндсэн зорилго нь салбаруудын бүх түвшний төлөөллүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүчин чармайлтыг уялдуулах замаар Үндэсний хувь нэмрийн зорилгыг ахиулах, хэрэгжүүлэхэд төр болон хувийн хэвшлийн оролцоо, санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн салбаруудын хүчин чармайлтуудыг тэргүүлэгч зэрэгт авч үзэх үзэл баримтлалыг түгээхэд оршиж байсан юм.

Салбар дундын механизмын суурийг тавьсан уг арга хэмжээний дараагийн алхам болгож өнөөдөр салбаруудын бодлого тодорхойлогчид, олон улсын байгууллага, түншүүдийг оролцуулсан түншлэлийн төлөвлөгөөг хэлэлцүүлэх семинарыг зохион байгууллаа. Семинарт уур амьсгалын чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын төсөл хөтөлбөрүүд, Азийн хөгжлийн банк, Жайкагийн төлөөлөл, НҮБ-ын суурин төлөөлөгч, Элчин сайдын яамдын төлөөлөл, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээвэр, хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх зорилгыг гадаад, дотоодын холбогдох талуудын уялдаатай, хамтын хүчин чармайлтыг эрчимжүүлэх замаар дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн онд болсон Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх түншлэлийн анхдугаар чуулган амжилттай болж өнгөрсөн гэж миний хувьд дүгнэж байна. Учир нь өнөөдөр болж буй семинарт өндөр дээд албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн нь үүний илэрхийлэл юм. Энэ удаагийн семинарт хандивлагч орнууд болон олон улсаас хэрэгжүүлж буй төслийн төлөөлөгчдөд өөрсдийн нөөц бололцоогоо танилцуулан цаашид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцаж байна. Уур амьгалын өөрчлөлтийн эсрэг Үндэсний хувь нэмрээ оруулах түншлэлийн төлөвлөгөөний зорилт, тэргүүлэгч үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлж, салбар дундын зохицуулалтын механизмыг бий болгох нь хүлээж буй үндсэн үр дүн гэж харж байна. Энэ нь тогтвортой хөгжлийн суурь болох юм” хэмээлээ.
Түншлэлийн төлөвлөгөөний зорилтуудыг тодорхойлох талаар талууд семинарын үеэр хэлцэн, санал солилцож, дараагийн гурван жилд тус төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах боломж, бололцооны талаар санал солилцсон юм.



435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
