ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох комиссынхон дүнгээ гаргаж байна. ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар сонгуулийн урьдчилсан дүнгээр одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 75 хувийн саналаар ялалт байгуулж буй юм. Тэрбээр Москвагийн цагаар 18-ны шөнө тус хотын Манежийн талбайд болсон Крым ОХУ-д нэгдсэний дөрвөн жилийн ойн баярын концертод оролцох үеэрээ нийт сонгогчдод хандан үг хэлсэн юм.
“Сонгуулийн үр дүнд та бүхэнд талархаж байна. Та, би, бид хамтдаа нэг том баг. Өнөөдөр саналаа өгсөн бүх хүн нэг том үндэсний баг билээ. Энэ сонгуулиас би илүү үр дүнтэй, хариуцлагатай, ачаалалтай ажиллаарай гэсэн ард түмнийхээ итгэл, найдварыг олж харлаа. Биднийг амжилт хүлээж буй нь тодорхой” хэмээн онцолсон юм.
Энэ удаагийн сонгуульд сонгогчдын 67 хувь нь оролцсон бөгөөд В.Путиний төлөө 76.66 хувь нь саналаа өгчээ. Түүний өрсөлдөгчдөөс Оросын Коммунист намаас нэр дэвшигч Павел Грудинин 11.8 хувь буюу 8.57 сая хүний санал авч хоёрдугаарт орсон байна. Гуравдугаарт Либерал ардчилсан намын Владимир Жириновский 5.67 хувь буюу 4.1 сая хүний санал авсан бол Иргэний санаачилга намаас нэр дэвшигч Ксения Собчак 1.67 хувь буюу 1.2 сая санал авчээ. Харин “Яблоко” намын Григорий Явлинскийн төлөө 1.04 хувь буюу 750 мянган хүн саналаа өгчээ. Судлаачдын дүгнэж буйгаар Оросын түүхэнд рекорд амжилт тогтоосон сонгууль энэ болсон байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ийм өндөр хувьтай ялалт байгуулсан анхны хүн В.Путин юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон В. Путинд дэлхийн улсуудын тэргүүн, ерөнхийлөгч нар баяр хүргэж эхэлжээ. Хятадын дарга Си Жинпин баярын цахилгаан утсандаа хүчирхэг гүрний хөгжлийн замаар итгэлтэй алхаж байгаа нь Оросын ард түмэн аливаа асуудалд эв нэгдлийг эрхэмлэж байгаатай холбоотойг онцолсон байна. Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев,Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро,Кубын ерөнхийлөгч Рауль Кастро, Сербийн ерөнхийлөгч Александр Вучич,Боливийн ерөнхийлөнч Эво Моралес,Абхазийн ерөнхийлөгч Рауль Хаджимб,Сербийн ерөнхийлөгч Милорад Додик нар баярын цахилгаан ирүүлжээ.
Эх сурвалж:Лента.ру

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
