БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “ITM-2018”, “HORECA-2018” үзэсгэлэнгүүдийн нээлтэд оролцлоо. “ITM-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн,”HORECA EXPO-2018″ зочлох үйлчилгээний салбарын үзэсгэлэн, зочлох үйлчилгээний мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр боллоо. Монголын аялал жуулчлалын холбоо, Зочид буудал, зоогийн газруудын холбоод БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр эдгээр үзэсгэлэнгүүдийг зохион байгуулдаг уламжлал тогтоод 10 гаруй жилийг үдэж байна.

“ITM-2018” үзэсгэлэнгийн энэ жилийн түншлэгч аймгаар Завхан аймаг ажиллаж байна. Түнш аймгийг шалгаруулж үзэсгэлэнг хамтран зохион байгуулдаг уламжлалын дагууу Завхан аймаг орон нутгаа сурталчиллаа. 3 хоног үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд Завхан аймгаас гадна 17 аймаг оролцож, аялалын маршрут, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Аймгуудаас гадна Монгол Улсын аялал жуулчлалын тур оператор, агаарын тээврийн компани тэргүүтэй дотоодын 250 гаруй байгууллага, БНХАУ, Турк, Япон, БНСУ, ОХУ-ын Буриад, Тувагийн аялал жуулчлалын төр ба хувийн хэвшлийн төлөөлөгчид үзэсгэлэнд оролцож байгаа юм. “HORECA EXPO-2018” нь Hotel, restaurant, catering-ийн үйлчилгээ үзүүлэгч ААН-үүдийн цугларалт бөгөөд энэ үеэр зочлох үйлчилгээний мэргэжлийн ур чадварын аваргуудыг шалгаруулдаг юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өнгөрсөн лхагва гарагт болсон Монгол Улсын эдийн засгийн форумыг төр, хувийн хэвшлийнхэн хамтран “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгууллаа. Засгийн газраас баталсан гурван тулгуурт хөгжлийн бодлогод аялал жуучлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд БОАЖЯ-наас аялал жуулчлалын үндсэн чиглэлүүдийг тодорхойлсон. Энэ чиглэлийн дагуу дэд бүтцийн бүтээн байгуулалтаас эхлээд хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай. Ингэснээр жуулчид зөвхөн байгалийн тогтоц, уул нуруу үзээд буцахаас гадна монголчуудын түүх, өв соёл, ёс заншилтай танилцах боломж бүрдэнэ. Төр, хувийн хэвшил хамтран Монголоо сурталчилж, дэлхийн аялал жуулчлалын салбарын том тоглогч болгохын тулд хамтарч ажиллах хэрэгтэй байна. Тиймээс та бүхнийгээ бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

“ITM-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 1-ийг дуустал “Мишээл экспо” төвд үргэлжлэх бол “HORECA EXPO-2018” зочлох үйлчилгээний салбарын үзэсгэлэн, зочлох үйлчилгээний мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 31-ийг дуустал МҮХАҮТ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.









Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж ба
