Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт газар нь Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөцийн эх үүсвэрээс гадна аялал жуулчлалын гол бүс нутаг билээ.
Жилдээ гадаадын 30000, дотоодын 200000 орчим аялагч, жуулчид тус бүс нутгаар аялдаг бөгөөд нийслэлд хамгийн ойрхон, дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм.
Аялагчид нэмэгдэхийн хирээр байгалийн бохирдол, хур хог үүсэх асуудал сүүлийн жилүүдэд нэмэгдсэн ба энэхүү асуудалтай холбоотой хогны бохирдолтыг бууруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа билээ.
Бидний санаачилсан тус ажилд M-Cи-Эс Кока-Кола компани байгаль хамгаалах чиглэлээр 2005 оноос эхлэн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа ба тус компани нь байгаль орчинд хоргүй, хурдан уусдаг нано технологиор хийгдсэн хогны уутыг бэлтгэн аялал жуулчлал ихтэй бүсүүдэд хандивлаж байгаа нь маш үр дүн өндөртэй ажил болж байна.

2005 оноос хойш жил бүр байгальд ээлтэй био хогны уутыг жил бүрийн 3-5 сард хүлээлгэн өгдөг сайхан уламжлал тогтсон билээ. 2018 оны эхний ээлжийн био хогны уутаа өнгөрөгч долоо хоногт хүлээж авч гадаад дотоодын жуулчиддаа 1 цэг дээрээс үнэ төлбөргүйгээр тарааж эхэллээ.
Энэхүү био хогны уут нь 5 кг хог даах чадвартай бөгөөд Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт зорчиж буй гадаад, дотоодын аялагч жуулчидад зориулан Туул гүүрний постоор дамжин өнгөрөх тасалбарын хамт тараагдах ба аялагчид аяллын туршид бий болгосон хог хаягдлаа тус уутанд цуглуулан Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэг дээр хаях үүргийг хүлээх юм.
Эх дэлхийгээ хамгаалах “ЭЕРЭГ” үйлсэд нэгдэж, байгаль дэлхий, гол горхио ббохирдлоос сэргийлж, түүх соёлын дурсгалын өлгийн нутаг, байгалийн өвөрмөц тогтоцтой Горхи-Тэрэлжийн БЦГ-ын экологийн тэнцвэрт байдал, биологийн төрөл зүйл, унаган байдлыг хадгалан хамгаалж хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх эрхэм нандин хариуцлагаа ухамсарлан хогоо хогийн цэгт хаяж заншаарай.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
