УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Н.Учрал, М.Билэгт, М.Оюунчимэг нар өнөөдөр Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулснаа дуулгаж, сэтгүүлчдэд мэдээллээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг өрнөж буй энэ үед гишүүд лобби бүлэг байгуулах замаар цаашид хуулийн хэрэгжилтэд анхааран ажиллах аж.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Түр хороог УИХ-ын тогтоолоор баталдаг. Бид тогтоолоо өргөн бариад албан ёсоор явна. Оффшорын эсрэг тэмцэл гэдэг өөрөө нам харгалзалгүй, бүх нийтийн тэмцэл байх ёстой. Өнөөдрийн хямралын гол шалтгаан нь өөрөө оффшор бүсээс хамаарч байна. Хуулинд өөрчлөлт оруулах замаар данс эзэмшигчийн ах дүү, хамаатан саданг хуулийн хамааралд оруулж байгаа.
Ийм данстай хүмүүс гурван сарын дотор мэдүүлж байж, улс төрийн сонгуульд өрсөлдөх боломж нь нээгдэнэ. АТГ-аас холбогдох асуудлаар хяналт тавиад явах боломжтой. Гол нь, ийм хууль батлагдах учиртай. Оффшор бүсэд одоогоор Монголоос хичнээн хэмжээний ам.доллар байгаа нь мэдэгдэхгүй байна. Үүнийг бид цаашид нягтлах болно. Оффшорын асуудлаар нэгдэж байгаа иргэний нийгмийн байгууллагуудтай тодорхой байдлаар холбогдож ажиллана” хэмээн тодотголоо.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнөөдөр Оюутолгой, Тамсагийн бүх мөнгө Монголоор орж ирэхгүй байгаа. Байгалийнхаа баялагийг зараад идчихсэн улсуудад өнөөдөр ямар ч хариуцлага хүлээлгэхгүй байна. Тэд авлигад авсан мөнгөө гадагшаа гаргаад оффшорт нуучихсан, ийм шударга бус байж болохгүй. ОУВС манай засгийн газартай хэлэлцээр хийхдээ энэ тал дээр хяналт талаар огт дурдаагүй байна. Тиймээс бид цаашид түр хороо байгуулах замаар асуудлыг зохих газарт нь тавьж ажиллах болно. Оффшор дансны асуудлаар бид гадны томоохон орнуудаас мэдээлэл авах боломжтой гэж харж байна.
Бидэнд эхнээсээ мэдээллүүд ирж байгаа. Тухайлбал, Швейцарийн банкинд нэлээд их хэмжээний мөнгө нуусан гэх мэдээлэл ирсэн. Энэ бүхнийг бид холбогдох хууль хяналтын байгууллагатай нь хамтран нягтална” гэж ярив.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
