Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 21-нд “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.
Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт 10:30 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн хэмжээнд өрнөх юм. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн харьяа газар, агентлагийн бүх ажилтан албан хаагч, ЕБС-ийн Эко клубын сурагчид, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид болон үйл ажиллагааг сурталчилахаар автомашины болон мото спорт, ууланд авирагчдын клубууд оролцоно.
Цэвэрлэгээний ажил дараах 5 чиглэлээр зохион байгуулагдана.
- Гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг эрчимжүүлэх
- Гудамж зам талбайн сандал, хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг угаах, засварлах
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах
- Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээж, угаах
Их цэвэрлэгээний 90 минутыг 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна. Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриаллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Цэвэрлэгээнд оролцогч байгууллагуудын ажил үүргийн хуваарь:
| № | Байгууллагын нэр | Хариуцах ажил үүрэг |
| 1 | Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба |
1. Дүүргүүдийн ЗДТГ-ын цэвэрлэгээний ажлын зохион байгуулалт, удирдамжид заагдсан чиглэлийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаа байдалд их цэвэрлэгээний 90 минутын хугацаанд хяналт тавьж ажиллана. Хэлтсүүд Бямба гаригийн 10:30-д хариуцсан дүүргүүдийн нээлтийн ажиллагаанд оролцож, 11:00 цагаас цэвэрлэгээний ажилд хяналт тавьж эхэлнэ. · Захиргаа, санхүүгийн хэлтэс – БЗД · Инженерийн байгууламжийн хэлтэс – ЧД, СБД · Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс – ХУД, БГД · Аудит, дотоод хяналтын хэлтэс – СХД 2. Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс их цэвэрлэгээний ажлын нэгдсэн зохион байгуулалт, нээлт, хаалтын үйл ажиллагаа 3. Зөвшөөрөлгүй рекламны байгууламжуудыг буулгах ажлыг гэрээт байгууллагаар гүйцэтгүүлнэ. 4. Туул, Дунд голын цэвэрлэгээнд оролцож байгаа нийслэлийн харьяа газар агентлагуудыг шуудай, бээлийгээр хангах |
| 2 | Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар | 1. Дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтсүүд, хороодын Засаг дарга нартай хэсгийн зохион байгуулалтад орж тодорхой гудамж, хороодыг хариуцан 11:00-12:30 цагийн хооронд ААН, байгууллагуудыг цэвэрлэгээний ажилд оролцох шаардлага тавьж, цэвэрлэгээнд оролцуулах,
2. Их цэвэрлэгээний ажилд оролцоогүй байгууллага, ААН-үүдийг торгох арга хэмжээ авах |
| 3 | Хот тохижилтын газар | 1. Хариуцсан гудамж зам талбайн хогийн сав /жижиг хогийн сав, цинкэн хогийн сав/, сандал, хайс хашлагыг угааж, засварлах, өнгө үзэмжгүй, эвдэрсэн хогийн савыг солих
2. Хариуцсан гудамж зам талбайн хог хаягдлыг цэвэрлэх, хогийн савыг суллах 3. Энхтайваны өргөн чөлөөний Эскадрилын хөшөөнөөс 25-р эмийн сан хүртэлх хэсгийн торосон хашлагыг засварлаж, будах 4. Зам цэвэрлэгээний тусгай зориулалттай автомашинуудыг Сүхбаатарын талбай, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамжуудад хуваарь, маршрут гарган 11:00 цагаас ажиллуулах 5. Цэвэрлэгээний нээлтийн арга хэмжээнд машин техник, хүн хүчийг бүрэн дайчилж оролцуулах 6. Их цэвэрлэгээний өдөр төвлөрсөн цэгүүд дээр ирсэн хог хаягдлыг тусгайлан бүртгэх |
| 4 | Геодиз, усны барилга байгууламж | 1. Үерийн хамгаалалтын далан сувагт цэвэрлэгээ хийх |
| 5 | Улаанбаатар Зам засвар арчлалтын газар | 1. Автозамын уулзваруудын болон хамгаалалтын хайс хашлагуудыг засварлах, угааж цэвэрлэх
2. Хариуцсан төлбөртэй авто зогсоолуудын харуулын байр, автомат хаалтыг угаах, зогсоолын талбайг цэвэрлэх, усалж чийгшүүлэх |
| 6 |
УБЗАА-тай гэрээтэй зам цэвэрлэгээний хувийн хэвшлийн компаниуд |
1. Хариуцсан зам дагуу хог хаягдлыг цэвэрлэх
2. Хариуцсан зам дагуу байршилтай хогийн сав, хайс хашлагыг угааж цэвэрлэх |
| 7 | Дүүргийн ЗДТГ | 1. Бямба гаригийн 10:30 минутад “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээний нээлтийн арга хэмжээг зохион байгуулна.
2. 11:00-12:30 хугацаанд цэвэрлэгээний ажлын чиглэлийн дагуу ААН, байгууллагуудын цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллуулна. Тус хяналтыг Тамгын газрын хэлтэс, хороодын Засаг дарга нар, мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг хэсэг болгон тодорхой гудамжуудад хуваарилах замаар хийх ба хянaлтыг 11:00-т эхлүүлэхийг анхаарна уу. 3. Хороо, ТҮК-ээс иргэд, ААН-ийг цэвэрлэгээнд оролцох уриалгыг цагаан хоолойгоор хүргэж байгаа эсэхэд хяналт тавих 4. Дүүргийн нутаг дэвсгэр дэх их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийг цэвэрлэгээний ажилд орлцуулах 5. Дүүргийн нутаг дэвсгэрт байршиж байгаа хөшөө, баримлуудыг угаах ажлыг зохион байгуулах 6. Дүүргийн цагдаа, мэргэжлийн хэлтэстэй хамтран гудамж талбайн бетонон ханан дээр будгаар бичсэн зар, сурталчилгааг тухайн зар бичсэн иргэн, ААН, байгууллагаар албадан цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах |
| 8 | Дүүргүүдийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд | 1. Айл өрх, ААН, байгууллагуудын хог хаягдлыг ачиж, тээвэрлэх
2. Хариуцсан нийтийн эзэмшлийн зам талбайн хогийн сав, сандал, хайс, хашлагыг засварлах, угаах 3. Цинкэн хогийн савнуудыг угаах |
| 9 | Нийслэлийн харьяа газар, агентлагууд | 1. 4 сарын 14-ний Бямба гаригийн 11:00 цагт их цэвэрлэгээний нээлтийн арга хэмжээнд байгууллагын нийт ажилтан албан хаагчдыг бүрэн оролцуулах
2. Хотын ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх, цэвэрлэсэн хог хаягдлыг шуудайлж, салхиар тархаж хийсэхээргүйгээр байршуулах /Жич: Нээлтийн арга хэмжээний дараа байгууллагууд өөрсдийн унаагаар Туул голын хуваарилсан хэсэгрүү явах, гол дагуу чийгтэй байх тул усны гуталт эсхүл ус чийгнээс хамгаалсан гутал хувцастай ирэх/ |
| 10 | Хог хаягдлын үйлчилгээний хяналтын ТББ | 1. Хариуцсан дүүргийн цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллах, хуваарийн дагуу Туул, Сэлбэ, Дунд голын цэвэрлэгээг зохион байгуулж, хяналт тавих
2. Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ нээлтийн үйл ажиллагаан дээр ХУД-ийн 1, 2, 3 дугаар хороонд туршилтаар хэрэгжиж байгаа ангилан ялгах төслийн хүрээнд байршуулсан ангилдаг хогийн сав, бункеруудийг танилцуулах |
| 11 | Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо | 1. 10 байршилд дахивар худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах
2. Сүхбаатарын талбайд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг танилцуулах 3. Нийслэлийн Боловсролын газартай хамтран ЕБС-уудын Эко клубын хүүхдүүдийн хог хаягдлаар хийсэн бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулах |
| 12 | Гэрэлтүүлгийн компаниуд | 1. Гэрэлтүүлгийн шонг засварлах, шатсан гэрлүүдийг солих, зарлал, наалтыг хуулах, шонг угаах |
| 13 | Гэрэлтүүлгийн хяналтын ТББ | 1. Гэрэлтүүлгийн арчлалт хариуцсан компаниудын хариуцсан ажилд хяналт тавих |
| 14 | Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв | 1. Их цэвэрлэгээний мэдээг нэгтгэх
2. Цэвэрлэгээний үеэр холбогдох байгууллагуудыг цаг үеийн шинж чанартай мэдээллээр хангах 3. 12:45 цагт “Их цэвэрлэгээний 90 минут”-ын хаалтын ажиллагаанд зориулж 90 минутын турш хийгдсэн цэвэрлэгээний талаарх товч мэдээллийг бэлтгэж, хотын Ерөнхий менежерийг мэдээллээр хангах |
| 15 | Нийслэлийн Боловсролын газар | 1. ЕБС, цэцэрлэгийг цэвэрлэгээний ажилд бүрэн оролцуулах |
| 16 | Туул, Дунд голын цэвэрлэгээнийн хуваарьт ороогүй нийслэлийн харьяа газар агентлагууд | Өөрийн байгууллагын орчны хог хаягдлыг цэвэрлэх, хаяг хаягийн байгууламжаа угаах, гадаа талбайн хогийн сав, сандлаа угааж арчих, эвдэрсэн эд зүйлсээ засах, гадна фаса, хана, цонхоо угаах зэргээр ажиллана. |
| 17 | Улаанбаатар төмөр зам ХНН |
Улиастайн гарамаас Толгойт өртөө хүртэл Төмөр замын хагмаалалтын зурвас газрын хог хаядлыг цэвэрлэнэ. |

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
