Ерөнхий сайдын албан томилолт өнөөдөр Баянхонгор аймагт үргэлжилж байна. Томилолтын бүрэлдэхүүн тус аймгийн Өлзийт сумын Худаг-Уртын 4 дүгээр багийн малчин Д.Бямбадоржийнд зочиллоо. Д.Бямбадоржийн ам бүл хоёулаа, бог, богд нийлсэн 600 гаруй малтай айл аж. Гэрийн эзэн гэргийн хамт алтны уурхайд ажиллаж байгаад долоон жилийн өмнөөс мал аж ахуйн салбарт орж малчин болсон тухайгаа Ерөнхий сайдад хуучлав. Мөн Засгийн газраас малчдыг дэмжсэн бодлого, чиглэл барьж ажиллаж байгаад, жирийн малчин айлаар орж малчдын аж амьдралтай танилцсанд талархаж буйгаа илэрхийлж байв.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Баянхонгор аймаг улсдаа ямаагаараа нэгдүгээрт, тэмээгээрээ хоёрдугаарт ордог” гэдгийг онцлов.
Өлзийт сум нь 830 орчим малчин өрхтэй, 230 гаруй мянган толгой малтай аж. “Өвлийг өнтэй давж, хавартай золголоо. Мал, төлийн хорогдолгүй явж байна. Манай сумыг зориод зогсохгүй, эгэл нэг малчин айлаар зочилж, малчдынхаа ахуй амьдралтай танилцаж байгаад Ерөнхий сайддаа талархаж байна” хэмээн сумын Засаг дарга Д.Цэдэнсодном хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
