Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сувилагч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын нэгдсэн төв эмнэлэг, эмнэлгийн тусгай мэргэжлийн төв, сувилагчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгийн нэгдсэн төв эмнэлэг болон сумын хүн эмнэлгийн сувилагчид оролцов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд маргааш тохиох “Олон улсын Сувилагчийн өдөр”-ийн мэнд хүргэлээ. Засгийн газрын тэргүүний хувьд сувилахуйн ухааны ажилтан, албан хаагчдад хүндэтгэл үзүүлж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсох, шийдвэрлэх зорилгоор уулзаж байгаагаа хэлсэн юм.
Сувилагч нарын төлөөлөл цалин хөлсийг нэмэгдүүлэх, орон сууцны хангамжийг сайжруулахад Засгийн газраас дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгээ илэрхийлээ.
Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилчин байдгаас 12000 нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүд байна. Тэдгээрийн 97 хувь нь эмэгтэй, дундаж цалин 400.000-500.000 төгрөг. Сувилагчдын цалинг ажлын байран дахь бүтээмж нөхцөлтөй нь уялдуулан 7-49 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа Эрүүл мэндийн сайд хэллээ.
Үүнд жилдээ 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахаар тооцоо гарчээ. Мөн 5000 сувилагчийг орон сууцжуулж, ипотекийн зээлд хамруулах хүсэлтэй байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
