“Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад 6 дах жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн унадаг дугуйн парадыг Монголын Залуучуудын Холбоо UNDP in Mongolia-ийн Biofin Mongolia болон Залуу Дугуйчин клубийн залуучуудтай хамтран зохион байгуулсан ба Нийслэлийн Биеийн Тамир Спортын Хороо, Монголын дугуйн холбоо, “Cannondale”, “Alton” “Merida”, “Attila”, “Шоо” зэрэг дугуйн дэлгүүрүүд, дугуйн клубүүд дэмжиж ажилласан байна. Мөн залуучуудад дугуйгаар үйлчилсэн “Green Bike”-ын хамт олонд баярлалаа.
Унадаг дугуй бол байгаль орчинд ээлтэй зөв зохистой хэрэглээ юм. Тиймээс хүүхэд залуучуудыг байгаль орчинд ээлтэй спортоор хичээллэхийг уриалах, олон нийтэд дугуйн хэрэглээг сурталчлах, унадаг дугуйн зам, тэмдэг тэмдэглэгээ, зогсоолыг эрчимтэйгээр нэмэгдүүлэх уриалгыг төр засгийн удирдлагуудад хүргэх зорилготой уг параданд нийт 2500 гаруй дугуйчид дараах уриалгын дор нэгдэж оролцлоо.
- Бүтээе Залуусаа
- Хандлагаа өөрчилцгөөе
- Эх болсон эх дэлхийгээ хайрлая
- Цэвэр агаар цэнгэг усаа дээдэлье
- Дугуйтай зорчигчдоо хайрлая
- Байгаль орчноо хайрлан хамгаалъя
- Уул усаа хамгаалъя
- ЭКО хэрэглээг нэмье
- Байгальдаа соёлтой амарцгаая
- Дугуйн замаа нэмье
- Замын хажууг налуу болгоё
- Дугуйн зогсоолыг нэмье
- Авто машингүй өдрийг нэмье
Энэ удаагийн унадаг дугуйн парадын онцлог нь олны танил эрхмүүдээс гадна хүүхэд залуучууд дугуйг өөрийн хэрэглээ болгож дугуйчдын тоо хэдэн арван мянгаар өссөн байдал, Дугуйчид байгаль орчинд ээлтэй хэрэглээг хэрэглэж занших, Эх дэлхийгээ хайрлах, Байгалийн төлөөх хөрөнгө оруулалт санхүүжилтийг нэмэгдүүлэх, Байгаль хамгаалах үйлсэд хүн бүр оролцож, хандлагаа өөрчлөх, Уул, ус, ургамал, амьтнаа хайрлахыг уриалж байгаагаараа онцлог юм. Дашрамд дурдахад 2012 оноос хойш “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан нөлөөллийн ажлуудын үр дүн эхнээсээ гарч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд унадаг дугуйн зам болон унадаг дугуйн зогсоолууд нэмэгдсээр байна. Мөн ирэх жилүүдэд Нийслэлийн Засаг даргын тамгын газар хот төлөвлөлтөд 320 км унадаг дугуйн замыг бүтээн байгуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн тухайд Сэлбэ, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө зэрэг замуудад 10,6 км унадаг дугуйн зам хийхээр төлөвлөсөн байна.










435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
