УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн өнөөдрийн /2018.06.04/ -ний хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 он хүртэл хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар, ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл өгсөн юм.
Бүлгийн гишүүд өмч хувьчлалын тухайд Засгийн газраас оруулж ирсэн хувилбарыг зарчмын хувьд дэмжжээ. Ингэхдээ хувьчлахаар оруулж ирсэн обьектуудыг ил тод, нээлттэй байх зарчим баримталж, бодлогоо тодорхой болгон эргэж танилцуулах нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн зүгээс гаргасан байна.
Мэдээллийн дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар нар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Өмч хувьчлалтай холбоотойгоор төсөвт ямар хэмжээний орлого нэмэгдэж байгаа вэ. Төрийн өмчийн анхны үнэлгээг хэрхэн хийж байгаа вэ?
Д.Хаянхярваа: –Засгийн газар ямар хэлбэрээр хувьчилбал төрийн өмчит компани үнэд хүрэх вэ, үнэ цэнийг нь хэрхэн өсгөх вэ гэдэгт саналаа гаргаад явна. Энэ жил өмч хувьчлалын орлогоор төсөвт хөрөнгө тавиагүй. Ер нь обьектуудыг хувьчилна гэдэг зөвхөн орлого хөөж байгаа асуудал биш. Ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөг олно гэсэн тооцоо Засгийн газар дээр байгаа. Хамгийн гол нь компанийн засаглалыг хэрхэн сайжруулах, яаж олон нийтэд нээлттэй болгох вэ гэдэгт анхаарч, тур дундаа олон нийтийн хяналтын дор төрийн өмчит компаниуд үйл ажиллагаагаа шударга, зөв явуулдаг болох чиглэлийг барьж байгаа.
Я.Содбаатар: –Төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлд бодлогын хувьд тодорхой арга хэмжээ авах ёстой. Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Сүүлийн хоёр жилд эдгээр компанийн ашигт ажиллагаа нэмэгдэж байгаа. Манай төрийн өмчийн нийт компаниуд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ удаагийн өмч хувьчлалаар аль болох нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлнэ. Иргэдийн болон хөндлөнгийн хяналтыг оруулж ирэх, компанийн засаглалыг сайжруулах чиглэлд анхаарч байгаа. Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой салбаруудын хувьчлалыг түр хойш нь тавьсан. Аль аж ахуйн нэгжийг хэдэн төгрөгөөр хувьчлах вэ гэдэг асуудал бодлого батлагдсны дараа тодорхой болно.
–Зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудалд МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
Я.Содбаатар:-Зээлийн хүүг бууруулах нь Монголчуудын хүсэн хүлээж байгаа асуудал юм. УИХ дээр өнгөрсөн хавар, намрын чуулганы үеэр цогцоор нь ярьсан. Арилжааны банкны хуулиудыг хэлэлцэх хүрээнд ч уг асуудлыг хөндсөн. Намрын чуулганы үеэр Г.Занданшатар нарын гишүүд Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тухайн үед мэргэжлийн байгууллага буюу Монголбанкнаас энэ хуулийг цогцоор нь оруулж ирэх нь зүйтэй гэдэг үндэслэлээр хойшлуулсан. АН-ын бүлэг тухайн үед “зээлийн хүүгийн дээд хязгаарыг захиргааны аргаар тогтоож болохгүй” гээд хэвлэлийн бага хурал хийж байсан. Энэ удаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ хууль хамрах хүрээ, боловсруулалт болон Мөнгө хүүлэлттэй холбоотой зохицуулалт гээд олон талаас учир дутагдалтай байна гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд үзсэн. Ингээд асуудлыг цогцоор нь оруулж ирэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Зээлийн хүүг бууруулах нь зөв. Энэ хүрээнд хийгдэж байгаа бодлогын баримт бичгүүдтэйгээ уялдуулах ёстой. Монголбанк Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулж дууссан байгаа. Энэ сарын дундуур дуусна. Зээлийн хүүг бууруулахдаа захиргаа, эдийн засгийн аргыг хосолмол байдлаар хэрэглэх нь оновчтой гэсэн байр суурьтай байгаа. Дан захиргааны аргаар зээлийн хүүг бууруулах гэж оролдсон орнуудын гашуун туршлага бий. Эдийн засгийн аргаар дангаар нь бууруулах гэж олон жил ярьсан ч үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ хоёр аргыг хослуулж хэрэглэх нь зүйтэй.
Д.Хаянхярваа: -Зээлийн хүүг бууруулах асуудалд шоу хэлбэрээр хандаж болохгүй. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд хүргэх нь илүү оновчтой болов уу. Нэг хэсэг нь Зээлийн хүүг бууруулах хууль боловсруулж байхад нөгөө хэсэг нь эсэргүүцээд байгаа юм шиг буруу ойлголтыг нийгэмд өгч байна. Банкны системийг эдийн засгийн цусны эргэлт гэж үздэг учраас МАН-ын бүлэг энэ асуудалд маш нухацтай, тооцоо судалгаатай, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч ул суурьтай хандах ёстой гэж үзэж байгаа. Бүлэг ямар нэгэн улстөр, хэн нэгэн гишүүний санаачилсан хууль гэдэг өнцгөөс биш эдийн засгийн үр ашгийн талаас харж байгааг хэлмээр байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
