МҮЭ-ийн холбооноос цалин, хөлс нэмэгдүүлэх тэмцлийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа талаар өнөөдөр /6.12/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнгөрсөн сарын 23-наас хойш МҮЭ-ийн холбооноос явуулж буй цалин нэмэгдүүлэх тэмцлийн үйл ажиллагааны явц, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгөв.
Тэрээр “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр МҮЭ-ийн холбооноос цалин, хөлс нэмэгдүүлэхийн төлөөх суултыг санаатайгаар зогсоосон мэт буруу ташаа мэдээлэл өгч байна. Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулж МҮЭ-ийн холбоо түүний салбар холбоодын дарга нар ажил хаялтын өмнөх суултыг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг хамтдаа гаргасан. Бодит мэдээллийг хүргэж байж бидний шударга ёсны тэмцэл үр дүнд хүрнэ. Энэ суултыг түр хугацаанд л зогсоосон байгаа.
Бид өнгөрсөн хугацаанд Сангийн сайдаас цалинг нэмэгдүүлэх ажлын хэсгийг богино хугацаанд шуурхай ажиллуулан, нааштай шийдвэр гаргахыг шаардаж байгаа. ХНХЯ-наас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа Цалингийн нэмэлт хэлэлцээг үргэлжлүүлэх саналаа МҮЭХ-нд ирүүлсэн. МҮЭ-ийн холбооноос Сангийн яамнаас ажлын хэсгийн дүгнэлт саналыг яаралтай гаргахыг шаардаж, үүдэнд нь цуглаан хийхээс гадна дүгнэлтээ хурдан гаргахыг дахин дахин шаардсаар байна. МҮЭ-ийн холбооноос Засгийн газар, МАОЭНХ-нд Хөдөлмөрийн хамтын маргаанд зуучлагч урьж оролцуулах саналыг хүргүүлсэн ч цалин нэмэгдүүлэх ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа хэлэлцээ хийх тул шаардлагагүй гэсэн хариу талууд ирүүлээд байна. Энэ хооронд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэд хөдөлмөрчдөд ирж буй ачаалал ихээр нэмэгдэж байгааг хэлье. Тооцоолсноор наадмын наана бензин шатахууны үнэ нэмж болзошгүй байна.
Иймд зохиомол үнийн өсөлтийг таслан зогсоох чиглэлээр МҮЭ-ийн холбоо, холбогдох байгууллагуудын хамтаар тэмцлийн арга хэмжээ зохион байгуулна. Зохиомол үнийн өсөлт нь иргэдийг давхар туйлдуулж, амь зогоох төдий өнөөгийн авч буй цалинг нэмэгдүүлэхийн төлөө МҮЭ-ийн холбооны тэмцэл үргэлжлэх болно” гэлээ.
МҮЭ-ийн холбооны цалин нэмэгдүүлэх тэмцлийн үйл ажиллагаа үргэлжилж байна
2018 оны 06-р сарын 12 өдөр, 16 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
