Төрийн банкнаас иргэд, харилцагчдынхаа банкинд зарцуулах цаг хугацааг хэмнэх зорилгоор олон төрлийн дэвшилтэт цахим үйлчилгээг нэвтрүүлж ирсний нэг нь Биллингийн үйлчилгээ билээ. Биллингийн үйлчилгээ нь харилцагч хэрэглээний төлбөрөө компьютер, гар утас, АТМ-ыг ашиглан хялбар төлөх боломжийг олгодог цахим үйлчилгээ юм.
Харилцагчдын цаг завыг хэмнэсэн энэхүү хялбар үйлчилгээг олон нийтэд танилцуулах зорилгоор Төрийн банкны хамт олон өнгөрөгч бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хэрэглээний төлбөрөө хялбар төлцгөөе” уриатай Биллингийн өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр Төрийн банкны явуулын тусгайлсан цэг ажиллаж, цахим үйлчилгээний цогц шийдэл Гялсбанк үйлчилгээнд төлбөргүй бүртгүүлэх, орон сууц, цахилгаан, СӨХ, интернет, утас, кабель, автомашины торгууль зэрэг төлбөрийг хэрхэн төлөх талаар заавар, зөвлөгөө өгөхөөс гадна тухайн өдөр бүртгүүлсэн харилцагчдаас 5 азтан шалгаруулсан бол “Гялсбанк хэрхэн сайн ашиглах вэ” төлбөр түргэн шилжүүлэх уралдаан зарлан хамгийн сайн сурсан 10 хүнийг урамшууллаа.
Мөн Биллингийн өдөрлөгийг идэвхжүүлэх ажлын хүрээнд Төрийн банкны ажилтан, Азийн тивийн шилдэг тоглогч сагсчин Э.Дөлгөөний нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулахын зэрэгцээ дуучин Мэнд-Амар, Хишигдалай, Баярцэцэг, Идэржавхлан, Rose wood, Люмино хамтлаг өөрсдийн уран бүтээлээр бэлэг барилаа.
Хэрэв харилцагч та байгууллага хамт олноороо Хэрэглээний төлбөрөө хэрхэн хялбар төлөх талаарх заавар зөвлөгөө авахыг хүсвэл 2018.06.28-ныг дуустал хугацаанд Төрийн банкны marketing@statebank.mn хаягт хүсэлтээ ирүүлнэ үү.
Төрийн банкны Биллингийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.statebank.mn/w/mn/m323 хаягаас аваарай.
ТӨРИЙН БАНК
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа










435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
