Т.САЙХАН
Жул, жулдах гэдгийг монгол хүмүүс шууд л жижигдэх гэж ойлгоно. Орчин үеийн хэлээр бол “жижиг гар” гэсэн үг л дээ.
Энэ үгийг эрх баригч МАН-ын генсек Д.Амарбаясгаланд хамаатуулах цагийн шаардлага гарч ирэв. Ингэсэн нь шүүмжлэх гэж өө сэв хайсан утга огт биш юм.
Уг нь улс орон тайван жаргалтай, улс төр нь тогтуун жудагтай байгаад байдаг бол иргэд бидний амьдрал дээшилж, энэ орны нэр хүнд гадагшаа ч дотогшоо ч өндөр байх байв. Гэтэл тийм биш байна. Ямар байгааг наян настнаасаа нялхас хүртэл мэдрээд байна.
Энэ бүхэн эрх баригчдаас болж байгаа юм. Тэр дундаа өнөөдөр эрх барьж байгаа МАН, түүний генсек Д.Амарбаясгаланд хамаатай. Намынх нь дүрмийн 29 дүгээр зүйлд Д.Амарбаясгалангийн юу хийх ёстойг тодорхой заагаад өгчихсөн байна.
Түүгээр бол энэ залуу Удирдах Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, Удирдах Зөвлөлийн ажлын албыг толгойлж, өдөр тутмынх нь ажлыг удирдах, Намын санхүү, аж ахуйг эрхлэн хөтлөх, батлагдсан төсвийг захиран зарцуулах, Намын архив, албан хэрэг хөтлөлтийг зохих хууль тогтоомж, дүрэм, зааврын дагуу зохион байгуулах, МАН-ын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг шинээр сонгох хүртэл бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх, Намын гишүүд, иргэдээс намын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан санал хүсэлт бүхий өргөдөл, гомдолд хариу өгөх ажлыг зохион байгуулах, Намын даргаас өгсөн үүргийг биелүүлэх зэрэг үндсэн үүргийг хүлээдэг байна.
Тоолоход арав хүрэхгүй ч МАН-ын генсек гэдэг асар их эрх мэдэлтэй албан тушаал аж.
Мэдээж хэрэг үүний цаана хариуцлага бас байж таарна. Товчхондоо, намын дарга нь Ерөнхий сайд болчихоод завгүй харайлгаж явах үед нь намаа хариуцан авч явнаа л гэсэн үг. Ингэхдээ эв түнжинг эрхэмлэнэ гэж байгаа.
Эрх баригч намын дүрэм нь үүгээрээ хэрэгжвэл улс орны амьдрал ахуй дагаад цэгцэрч, дээшилж таарна. Гэтэл сүүлийн хоёр жилд эрх баригч намынхан хоорондоо үзэлцсээр өнгөрөв. Мөн энэ хооронд гадагшаа яривал зэсийн үнэ өссөнөөс биш улсын маань нэр хүнд өссөнгүй. Дотоодод улстөрчдийн ичгүүр сонжуургүй үйлдэл, нийгмийн гаж, цочир үзэгдлүүдийн үзүүлэлт дээшилснээс ард түмний амьдрал дээшилсэнгүй.
Энэ бүхэнд эрх баригч МАН буруутай. Цаашилбал, МАН-аа нам шиг авч явах ёстой генсек Д.Амарбаясгалан буруутай. Уг нь шулуухан утгаараа ямар ч сонгуульд нам амлалт өгч, нам хүнээ нэр дэвшүүлдэг. Тиймээс төрд ажиллах хүнийг нам томилдог нь манай хуулийн тогтолцоо. Ингэж ярих дургүй ч үнэн нь тэр. Тийм учраас улс төрийн намын генсек гэдэг зантгардуухан, ланжгардуухан “амьтад” байсаар ирсэн байдаг юм.
Харин эрх баригч намын генсек Д.Амарбаясгаланг зантгар, ланжгар амьтан гэх үү. Үгүй л болов уу. Яг үнэндээ Д.Амарбаясгалан УИХ-д 65 суудалтай намын генсек болж томорсон ч өөрөө түүчээлэх байсан том боломжоо алдаад дууслаа.
Үүнээс өмнө, 2000 оны сонгуулиар МАН 72 суудалтай болсон үед Л.Энэбиш агсан, Д.Идэвхтэн нар генсек байлаа. Тэдний нэр ямар сонсогдож байна вэ. Намын дарга нь Ерөнхий сайд болж тэд намаа хариуцаж байв. Тэднээс хойш ч Ё.Отгонбаяр, С.Баяр, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар дараалаад энэ ажлыг хийж байв. Эдэнтэй юу ярихав.
Харин өнөөдөр МАН-ын генсек гэдэг хаагуур “дараад”, ямар бодлого яриад явааг мэдэх хүн байна уу. Ховор л байх болов уу даа.
Д.Амарбаясгалан бол одоо ч НИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг хүн. Тэр хэмжээгээрээ л улс төр хийдэг гэвэл доромжилсон болохгүй. Хэдэн сарын өмнө Нийслэлийн Засаг даргыгн дугаарын хязгаарлалтыг нэмэх гэлээ гэж сүрхий шүүмжилсэн. Өөрөөр түүнийг эрх баригч намын генсекийн хувиар нийгэм рүү хандсан акц хийж байсныг мэдэхгүй юм.
Харин мань эр 2016 оны зургадугаар сарын 25-нд “…60 тэрбумын бичлэг бол улс төрийн зорилготой эвлүүлэг байна” гэж мэдэгдэж байснаасаа 2017 оны наймдугаар сарын 18-нд буцаад “…Би андуурч явжээ” гэж хэлж байлаа. Эхний мэдэгдлийг хийх үедээ Д.Амарбаясгалан НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаас МАН-ын сонгууль харицсан нарийн бичгийг дарга болж дэвшээд байсан юм. Харин дараагийнхыг ярихдаа МАН-ын генсек болоод байв.
Хамгийн сүүлд, хэдхэн хоногийн өмнө МАН-ын генсек албан тушаалд хүн томилдоггүй гээд Төрийн ордонд оччихсон телевиз бүрээр ярьж байв. Түүн шиг худлаа юм байхгүй. Тэгээд яах юм бэ, МАН томилгоогоо яаж хийдэг болж байна. МАН-ын генсек томилдог субъект биш нь үнэн. Гэхдээ санал болгож, томилох бүх нөхцөлийг бүрдүүлдэг албан тушаалтан мөнөөс мөн. Энэ бол Монголын улс төрийн намуудын уламжлал бөгөөд хууль нь ийм юм. Ийм атал ард түмний өмнө аль нэг бүлэглэл, фракц, мафитай тэмцэж байгаа дүр төрхөөр гарч ирээд ингэтлээ зална гэдэг бас л нэг хасах оноо юм. Ер нь бол эрх барьж байгаа МАН-ын генсек ийм жул байж таарахгүй ээ!
Зүй нь МАН-ын генсек өнөөдөр намын мөрийн хөтөлбөр биелүүлэхгүй байгаа сайд нараа дуудаж авчраад бангаддаг байх ёстой. Өөрөө Оюутолгой, Тавантолгой, Үндсэн хууль л ярих учиртай. Ингэж гэмээнэ үүргээ гүйцэтгэнэ шүү, Д.Амарбаясгалан минь.
Харамсалтай нь бодит байдал ийм л байна. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр хэмээх мөрөөдлийн бичгийг биелэх үү, үгүй юу гэж ярихын ч хэрэггүй өдрүүд үргэлжилж байна даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
