Иргэний нийгмийн байгууллагууд “Багануурын концесс Монгол Улсад хохиролтой, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” гэж мэдэгдсэнээс хойш таван сар өнгөрч байна. Энэ хугацаанд тэд олон нийт, нам холбоод, хэвлэл мэдээллийнхэнд хандаж ирсэн.
Тэгвэл Засгийн газар Багануурын концессийг хэлэлцэж, концессийн ажилчдын квотыг батлалгүй ҮАБЗ-ийн чиглэлийг хүлээх болсон. Мөн гэрээг эргэн харж, нарийвчлан судлах үүрэг даалгавар өгөөд байгаа. Гэхдээ “Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар “Багануурын концессийн гэрээг цуцалбал 512 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх нөхцөл үүснэ. Мөн гаргасан шийдвэр маань хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй байх талыг харгалзан үзэх хэрэгтэй” хэмээн ярьж байгааг иргэний нийгмийнхэн эсэргүүцэж байна. Энэ талаар Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны тэргүүн А.Эрдэнэбаяр,“Монгол хүн монгол хүндээ тусалъя” ТТБ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр, Улсаа аврах ард түмний хөдөлгөөний дэд тэргүүн Б.Жагар, Олон нийт, оюуны хяналт ТББ-ын тэргүүн А.Батзориг, Чингис эзэнт Монгол ТББ-ын тэргүүн П.Даваадорж, Эх нутаг хүн зоноо хамгаалъя ТББ-ын тэргүүн Б.Хандсүрэн нар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийв. Тэд ингэж ярьж байна.
А.Эрдэнэбаяр: Улсын тусгаар тогтнолыг мөнгөөр үнэлж болохгүй
-Монгол Улсын эрх ашигт хохиролтой гэрээ байгуулчихаад, цуцалбал их өрөнд унана, Арбитрийн шүүхэд бид л буруутан, дэлхийн улс оронд манай улсын нэр хүнд унаж байгаа мэтээр худал ярьж улсын тусгаар тогтнолыг мөнгөөр хэмжих хэмжээнд хүргэчихээд айлгаж, сүр далайлган хэрэгжүүлдэг, ард түмнээ шантаажлах үйл ажиллагаагаа хэзээ болих вэ. Баяжихын төлөө төрийн өндөр албан тушаал хашигч, намын бүлэглэлийн олигархиуд, гадны гар хөл бологчдод хариуцлага тооцох ёстой. Монгол Улсыг тусгаар улс биш мэтээр авирлаж харьд нэгтгэх гэрээ байгуулчихаад, хэрэгжүүлэхгүй бол их өрөнд орох гээд байна гэж ярьж байгааг юу гэж ойлгох вэ. Өөр аргагүй гэж энэ гэрээг хэрэгжүүлчихээд өөрсдөө гуравдагч хөршид очиж амьдрахаар боллоо гээд яваад өгөх харийн сэтгэлтэй нөхөд энэ нам нэртэй бүлэглэлд нэвт шургалжээ. Ирээдүй хойч үеийнхээ сайхан амьдралын төлөө бид тэмцэж байгаа. Та бүхнийг тэмцэхийг уриалж байна” гэлээ.
Б.Жагар: Засгийн газар гадныханд үйлчилж байна
-Энэ үйл явдлыг харахад Монгол Улсын Засгийн газар яагаад зөвхөн Хятадын талд нөхөн төлбөр төлөх асуудлыг тооцоолж хэлэлцээд, Монголын талд энэ концесс ямар хор хохирол учруулахыг тооцоолоогүй, хэлэлцээгүй, дэнслээгүй байна вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна. Зөвхөн Хятадын консорциумын ая тух алдагдах вий гэж бууж өгсөн аястай мэдэгдэл хийсэн байна. Хаанахын Засгийн газар вэ, хэний эрх ашгийг хамгаалаад байна вэ. Хэнд үйлчлээд байна вэ” гэсэн асуулт өөрийн эрхгүй тавигдаж байна.
Б.Хандсүрэн: Засгийн газар ард түмнээ шантаажилж байна
– Багануурын уурхай дампуурах, хүмүүсийн эрүүл мэнд, байгаль орчин сүйдэх, Хэрлэн гол ширгэхэд хүрэх, хятад хороолол баригдах үүд хаалга нээгдэх гэж байна. Үүнээс болж Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд учрах хохирлыг Засгийн газар маань яагаад ярихгүй байна Улсаа, ард түмнээ огт бодолгүй, ийм хохиролтой гэрээ байгуулчихаад, “Ууцалбал их өрөнд орно, Арбитрийн шүүхэд ялагдна” гэж сүр далайлган хэрэгжүүлдэг, ард түмнээ шантаажлах үйл ажиллагаагаа хэзээ болих вэ. Үүнийг иргэний нийгмийнхэн эсэргүүцэж байна.
Ч.Мөнхбаяр: Монгол Улс төлбөрт орох үндэслэл байхгүй
-“Багануурын концессийн тесөлд нийт 214 сая ам.доллар зарцуулсан” гэсэн албан ёсны мэдээлэл өнгөрсөн зургадугаар сард гарч байсан. Түүнээс хойш төслийн ажил түдгэлзсэн атал яагаад 514 сая төгрөг болтлоо өртөг нь өссөн байна вэ. Уг нь 214 сая төгрөг гэх тоо буурах ёстой. Өмнө нь Засгийн газраас станц барина гээд хийж байсан ажил дээр нэмж хийснээ төслийнхөн гол бүтээн байгуулалт гээд байгаа. Гэрээ хууль бусаар байгуулагдсан бол хууль зөрчигчдийн өмнө Монгол Улс төлбөрт унах ямар ч үндэслэлгүй. Хууль бусаар байгуулагдсан гэх үндэслэлүүд бидэнд бий.
Иймд, Засгийн газраас концессыг зөвшөөрсөн 2015 оны гуравдугаар сарын 9-ний 88 тоот тогтоолыг болон концессийн гэрээг хүчингүй болгуулахаар бид Захиргааны хэргийн шүүхэд хандана. Мөн “Монгол Улс их өрөнд орно” хэмээн тоо зохиож хэлээд ард түмнээ шантаажилж, концессийг хаацайлан хэрэгжүүлэхийг санаархаж буйг эрс эсэргүүцэнэ. Багануурын концессийн гэрээг цуцлуулах, гэм буруутнуудад хариуцлага хүлээлгэхийн төлөө бид өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа явуулж ирсэн шигээ шаардлага гарвал тэмцлийн өөр хэлбэр сонгоно.
Эх сурвалж: www.polit.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
