Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх санаачлан захирамж гарган Газрын шинэтгэлийн Үндэсний хороог байгуулан даргалж байна. Энэхүү хороо нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын шинэтгэлийн чиглэлээр УИХ, ЗГ-аас баталсан хууль, тогтоомж бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөө болон ОУ-ын гэрээний хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлагаар удирдан зохион байгуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй юм. Тус хороо нь өнөөдөр/2018.08.20/ анх удаа хуралдаж, хуралдааны дэгийг баталж, Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлэг явуулав. Газрын шинэтгэлийн Үндэсний хороонд яамдын сайд нар болон чиглэлийн агентлаг, газрын удирдлагууд багтаж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхиий сайд, Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх хэлэхдээ, Улсын хэмжээнд газрын хэрэглээ, эзэмшил, өмчлөлтөй холбоотой шинэ тутам үүсч байгаа харилцааг зохицуулах, түүнийг дагасан бусад нийгмийн харилцаануудыг зохицуулах нэгдсэн зохион байгуулалт хийх шаардлага тулгамдаад байна. Газар бол Улсын тусгаар тогтнон орших үндэс. Сүүлийн жилүүдэд газар олголт эмх замбараагүй явагдснаас үүдэн дагалдах олон хүндрэл гарч байгааг зайлшгүй цэгцлэх цаг болсон. Газраас үүдэн хот хөдөөгүй иргэд хоорондын маргаан гарч цаашлаад хүний амь нас эрүүл мэнд ч хохирч болзошгүй байна. Үүнийг бид тал талаас нь авч хэлэлцэн уялдаа холбоотой нэгдсэн бодлого явуулж, богино хугацаанд зохицуулах хэрэгтэй байна. Тухайлбал энэ жил Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг тогтоосон. Хүн амыг тариа будаа, хүнсний ногоогоор хангаж, малын тэжээл үйлдвэрлэж буй энэ салбараа хөгжүүлэх ёстой. Малчид олон нийттэй ойлголцох шаардлагатай. Энэ бол хорооны хийх ажлын нэг хэсэг. Үүн шиг эхлээд Монгол Улсынхаа нийт газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар нь тооллого явуулж, бүртгэх, нэгдсэн мэдээллийн санг шинэчлэн байгуулах хэрэгтэй байна гэв.
Мөн иргэдийн газрын тухай багц хуулийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх шаардлагатай. Хууль зөрчсөн иргэд, аж ахуй нэгжид хариуцлага тооцож, зөвшөөрөгдөөгүй газар эзэмшиж өмчилсөн тохиолдолд хурааж авах зэрэг арга хэмжээг явуулах нь зүйтэй гэж хорооны гишүүд үзлээ. Жишээлбэл Хөвсгөл аймагт 137 аж ахуйн нэгжид хуулийн дагуу 160 гаруй мянган га газар өмчлөх, эзэмших байдлаар олгосон байтал тэд нийт 600 мянган га газрыг хашаалж авсан байна. Энэ нь иргэд хуулиа зөрчиж байгаагийн нэг илрэл. Ийм тохиолдол цөөнгүй байгаа учир иргэдийн илүү хашаалж авсан газрыг улс буцаан хурааж, газар авах хүсэлтэй бусад иргэддээ тэгш боломж олгох ёстой гэв.
Хуралд оролцогчид Газрын шинэтгэл Үндэсний хорооны 2018 оны үйл ажилалгааны төлөвлөгөөнд Монгол улсын газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар нь тооллого явуулах, мэдээллийн санд бүртгэх, газар зүйн нэрийн үндэсний зөвлөл байгуулах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс тогтоосон байдлыг нягтлах, гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг иргэний болон хуулийн этгээдийн хаягтай уялдуулах, мэдээллээ саадгүй солилцох “Хаягийн мэдээллийн нэгдсэн систем”-ийг байгуулах, төрөөс газрын харилцааны талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх, геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэх, газрын талаарх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, газар, үл хөдлөх хөрөнгийн дундын нэгдсэн мэдээллийн сан байгуулах, газрын үнэлгээ, татвар, төлбөрийн оновчтой тогтолцоог бий болгох зэрэг асуудлыг тусган батлав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
