Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Лорэнтиу Христитэй уулзаж ярилцлаа.
Европын Холбооны санхүүжилтээр Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаман дээр хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн уялдаа холбоог сайжруулах, салбарын боловсон хүчнийг бэлтгэх, зөгийн бал, чацаргана зэрэг онцлог бүтээгдэхүүнийг газар зүйн заалтанд бүртгүүлэн ЕХ-ны зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх ажиллахдаа таатай байх болно гэдгээ уулзалтын эхэнд Элчин сайд Лорэнтиу Христи илэрхийлсэн.
Талууд Монголын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт евро стандартыг нэвтрүүлэх, Европын холбооны хөнгөлөлтийн татварын системийн хүрээнд Европын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах, ингэхдээ боловсруулалтын түвшинг сайжруулахад техник технологи нэвтрүүлэх тал дээр санал солилцсон юм.
Мөн жижиг дунд үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхэд зориулж, зээлийн шугам /лизинг/ нээх талаар холбогдох банк, санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, салбарын мэргэжилтнүүд, оюутнууд тэр дундаа агрономич, малын эмч, хүнсний технологичдыг ЕХ-ны улсуудад мэргэжил дээшлүүлэх, урт, богино хугацааны сургалтуудад хамруулах талаар хамтран ажиллах саналыг тавихад нааштайгаар хүлээн авч хамтран ажиллахаар тохиролцлоо.
Эх сурвалж: ХХААХҮЯам

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
