Тун удахгүй ирэх 2019 оны төсвийг батална. УИХ болоод засгийн газарт жилийн жилд төсөв батлахад дэд сайдуудын асуудал хөндөгддөг. Гэвч дэд сайдууд УИХ-ын гишүүдийнхээ урд хойно нь орж гүйсээр байр сууриа авч үлддэг нь нууц биш. Тиймдээ ч хэдхэн саналын илүүгээр байр сууриа өнөө хүртэл хадгалсаар ирсэн.
Дэд сайдууд гэж чухам хэн бэ? Дараагийн УИХ болон Засгийн газрын өндөр албан тушаалд суух хүмүүсийн нэг шат дамжлага болсоор удлаа. Ерөнхийдөө бол шагналын суудал.
Нэг яаманд яагаад хоёр толгой суулгаж өгч нэг нь нөгөө нэгнийхээ ажлыг хойш нь татах үйл ажиллагааг улстөрийнхөн дэмжээд өөгшүүлээд байгаа нь хачирхалтай. Уг нь улс орноо хөгжүүлнэ хэмээн ард түмнийхээ итгэл сэтгэлийг өвөртөлж гарсан хүмүүс. Гэхдээ ажиглаад байхад нэг яаманд сайд болон дэд сайд нь хоёр өөр намынх эсвэл нам дотроо өөр фракцынх байх жишээний. Үүнийгээ манай улстөрчид гоё тайлбарлана. Нэгнийгээ хянаж ажлыг сайжруулж, хурцалдаг ухааны л юм хэлэх нь жишээний. Гэтэл начир дээрээ энэ нь улс орны ажлыг урагшлуулахгүй хэн хэндээ чөдөр тущаа болсоор ирсэнг батлах баримтууд ч бий.
Эцэст нь хэлэхэд төрийн хүндэрсэн том данхар бүтцээ халж ДЭД САЙД буюу ДАВХАРДСАН САДАА-нуудаас салах цаг нэгэнт болсон санагдана.
Эх сурвалж: FACT.MN
ЧОЙ

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
