Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо.
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашигтай байдал”, “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгов.
“Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашигтай байдал” төслийн хүрээнд татварын албаны мэдээллийн технологийн дэд бүтцийг бэхжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хяналт, чадавхийг нь сайжруулах юм.
“Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл” нь баруун бүс, Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилготой. Энэ хүрээнд 5 болон 10 мВт-ын салхин цахилгаан станц, 10 мВт-ын хоёр, 5 мВт-ын нарны нэг цахилгаан станц барьж, газрын гүний дулааны насос суурилуулах замаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгохоор төлөвлөжээ.
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ
Өнгөрсөн сард БНХАУ-ын Бээжин хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшинд даалгав.
Талууд 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн тулд худалдааны бүтцээ шинэчлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх, боомтын хүчин чадлыг сайжруулах, худалдааны хориг саадыг арилгах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ.
Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр ярилцсан байна. Тухайлбал Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамын өргөтгөл, Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөлд манай тал ач холбогдол өгч байгаагаа илэрхийлжээ.
Буцалтгүй тусламжаар хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах, 1008 айлын орон сууцны хороолол барих, 2018-2020 онд хэрэгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллах зэргийг БНХАУ-ын талтай тохиролцсон байна.
Товч мэдээ
– Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. 50 сая еврогийн зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг хоёр улсын Засгийн газар тохиролцох бөгөөд эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөжээ.
– Энэ онд 27 цэцэрлэг, 12 сургууль, тус бүр долоон спорт заал, дотуур байр ашиглалтад оруулна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт 265, соёл, урлагийн салбарт 50, биеийн тамир, спортын салбарт 10, нийт 325 төсөл, арга хэмжээнд 262.7 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Санхүүжилтийн гүйцэтгэл 10 дугаар сарын 09-ний байдлаар 59.1 тэрбум төгрөг буюу 22.5 хувьтай байна.
– Арабын Нэгдсэн Эмират Улсад болох “Экспо 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэнд манай улс оролцоно. “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоох нь” сэдэвт үзэсгэлэн бүтээлч байдал, шинэ санаа, нээлт, хамтын ажиллагааг хөгжүүлэх талбар бий болгох зорилготой юм. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны хооронд болох үзэсгэлэнд 170 орчим улс оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
