Зүүн хойд Ази, Зүүн Өмнөд Азийн эрчим хүчийг шилжүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Дэлхийн эрчим хүчний сүлжээ, хөгжлийн хамтын ажиллагааны байгуулллагаас 2018 оны 10-р сарын 16-18-ны өдрүүдэд “Зүүн хойд Ази, Зүүн Өмнөд Азийн Эрчим хүчний харилцан холболтыг хөгжүүлэх форум”-ыг Бээжин хотноо зохион байгууллаа. Форум нь бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, илүү өндөр төвшинд хүргэх зорилтын хүрээнд явагдсан. Форумд Хятад, Орос, Монгол, Япон, Өмнөд Солонгос, Индонези, Малайз, Тайланд, Филиппин, Сингапур, Мьянмар, Вьетнам, Лаос, Австралийн төлөөлөгчдөөс гадна Европ, Хойд Америкаас төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд болон эрдэм шинжилгээний байгууллагууд уригдан оролцсон юм.
Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга тус форумын нээлтийн индэр дээрээс олон улсын төлөөлөгчдөд хандан “Сүүлийн жилүүдэд Сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй Монгол орны хувьд Говийн бүсэд том чадлын нар, салхины эх үүсвэрүүдийг бүс нутгийг хамарсан тогтмол гүйдлийн хэт өндөр хүчдэлийн шугамын хамтаар барьж байгуулан Зүүн хойд Азийн орнуудад байгаль орчинд ээлтэй цэвэр технологиор үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх талаар “Говитек Азийн нэгдсэн сүлжээ”, “Зүүн Хойд Азийн супер сүлжээ” олон улсын санаачилгуудын хүрээнд судалгаа шинжилгээ, бодит төслийн яриа хэлцэлүүд идэвхтэй өрнөж байна. Монгол Улсын санаачилгаар Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Зүүн Хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах олон улсын судалгааны ажил 2017 оноос эхэлсэн. Эдгээр томоохон судалгааны ажлууд бодит байдал дээр хэрэгжиснээр Монгол улс Зүүн хойд Азийн бүс нутаг болон хөрш орнууддаа цахилгаан эрчим хүчийг экспортлох боломж бүрэлдэнэ” гэлээ. Мөн түүнчлэн Монгол улс энэхүү төслийн үйл ажиллагаанд төрийн байгууллагуудаас гадна хувийн хэвшил болон төрийн бус байгууллагуудын оролцоог түлхүү дэмжиж байгааг онцолсон юм.
Мөн тус форумын үеэр төслийн хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнг гаргах, үндсэн илтгэл, хэлэлцүүлгийн хэсэг гэх мэт үе шаттайгаар явагдсан. “Цэвэр хөгжлийн болон эрчим хүчний харилцан холболт”, “Эрчим хүчний шинэчлэл, нээлттэй хамтын ажиллагаа” болон бусад сэдвээр өөрсдийн үзэл бодлыг хуваалцсан юм.
Тус форумд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга тэргүүтэй манай төлөөлөгчид оролцож, Монгол Улс тус сүлжээнд хэрхэн оролцож болох талаар байр сууриа илэрхийлсэн нь олон улсын төлөөлөгчдийн анхаарлыг ихээр татсан байна. Монгол орны сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн боломж, дамжуулах системийн чадал, цаашдын төлөвлөгөө зэрэг сэдвээр БНХАУ-ын төв суваг болох CCTV, Япон улсын төв суваг болох NHK зэрэг телевизийн сурвалжлагчид онцгойлон ярилцлага авсан. Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Монгол орны цаг уур нь жилийн дийлэнх хугацаанд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Зүүн хойд Азийн сүлжээнд эрчим хүчийг нийлүүлэх боломж энэ хэрээр хангалттай байна гэсэн үг. Байгаль орчин талдаа ч, эдийн засаг талдаа ч эерэг нөлөө үзүүлэх юм” хэмээн хариулсан юм.
Форумын дараагаар Монгол Улсын Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Дэлхийн эрчим хүчний сүлжээ, хөгжлийн хамтын ажиллагааны байгуулллагын урилгаар төв байраар нь зочилж, үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр Дэлхийн эрчим хүчний сүлжээ, хөгжлийн хамтын ажиллагааны байгуулллага нь Зүүн хойд Ази, Зүүн өмнөд Азийн энергийн харилцан холболтын төлөвлөлтийн судалгааны үр дүнг гаргахаар эрчимтэй ажиллаж байгаа талаар мэдээлсэн юм.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
