Байсхийгээд л 10,20,50,100 төгрөгөөр нэмэгдэж байдаг бензин шатахуун дахиад нэмэгдэх сурагтай. Өглөөхөн энэ мессежийг Петровисийн ШТС-ын түгээгч өгөв. Бензин шатахууны хэдэн ченжийг хичнээн ч жил давраав даа,бид. Одоо тэд үгсэн хуйвалдаж дуртай цагтаа шатахууны хомсдолоор боомилж, үнэ нэмж ядарсан ард түмнийг шоглож,тоглож бах таваа хангадаг болсоор удав. Монгол Улс бензин шатахууны хэдэн ченжийн мэдэлд оржээ. Хүсвэл тэд шатахуун өгнө, хүсэхгүй бол крантаа хаана. Одоо бүгдээрээ өөр арга олъё. Бензиний үнээс хамааралтай монгол амьдрал үнэхээр “гашуун” байна. Нефтийн үйлдвэртэй болно гэсэн горьдлого сэтгэлийнхээ мухарт тээж яваа монголчууд хэзээ “яс” амрахаа үл мэднэ. Эх орон маань газрын тосны баялаг ордтой гэтэл гаднаас бензин шатахуун худалдаж аваад дундаас нь үнийг нэмээд хэдэн хүн хагарч үхтлээ баяжаад байдгийн учрыг олохсон.
Эсвэл зүгээр үйлдвэрлэгч улсыг найр тавин Монголдоо оруулмаар ч юм шиг. ОХУ-ын нефтийн хамгийн том компани болох “Роснефть” манай улсын зах зээлийг сонирхсон хэвээр байгаагаа дахин дахин мэдэгддэг. 2008 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт шатахуун түгээх станц барих хүсэлтээ анх илэрхийлж байсан тус компани 2011 онд уг саналаа Засгийн газарт мөн тавьсан. Энэ удаа “Роснефть” компанийн зүгээс бидэнд борлуулалт хийх эрх өгвөл 30 хувь хямд үнээр шатахуун заръя гэдгээ мэдэгдээд байгаа. Бензин шатахуун оруулж ирдэг дархан эрхтэй хэдэн компанийн царай харж сууснаас үйлдвэрлэгч орны саналыг хүлээж авахад юу нь болохгүй байна вэ.
Шатахуунтай холбоотой бухимдал зуэжин,намаржин үргэлжлэв. Угаасаа социализмын үед литр нь 50 мөнгө байсан “шатдаг ус” өдөр бүр нэмэгдсээр тэнгэрт цойлж буй. Хувийн болоод хувьсгалын машинтай хүн болгон үйл тамаа цайж байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан хааяа нэг хэвлэлийн хурал зарлаж зарим нэг компанийг торгож, “Магнай трейд” зэрэг том толгойт нөхдийн бензин тосны наймаа хийх эрхийг цуцлахаар яам тамгын газарт нь хэл дуулгаж бичиг шидсэнээ сүр жавхаатай мэдэгдэнэ. Гэвч бензиний үнэ улам л өснө. Хийсэн ажил нь үр дүнгүй ч ШӨХТГ-ын дарга,цэрэг бүгдээрээ төрийн өндөр цалинг амтархан хүртэж гэмгүй царайлан өдөр хоногийг өнгөрүүлнэ. Энэ бол үеийн үед үргэлжлэх дүр зураг юм. Монголын нефтийн “магнат” гэж өөрийгөө өргөмжлүүлдэг “Петровис” овогтой Ж.Оюунгэрэл гуай болон “Сод Монгол”,”Магнай трейд”-ээр овоглодог хэдэн ченжийг алийн бүр аргадан тойглох вэ.
Газрын тосоо гадагш нь хайр найргүй экспортолдог атлаа дандаа бензин шатахууны хомсдол, үнийн өсөлт гэсэн зүйл бүрийн дарамтаар ард түмнээ хотолзуулж байдаг хэдэн компанийг мөнгөжүүлэхийн тулд арчаагаа алдаж байгаа төрийг дураараа болог гээд орхих уу. Өчнөөн жилийн өмнөөс нефтийн үйлдвэр барина гэсэн бөөн бөөн төлөвлөгөө ярьж,УИХ-д хүртэл сонгогддог зальт этгээдүүд хаана явна вэ. Тэр үйлдвэрээ бариач. Үнэхээр барих гээд байгаа юм бол Монголын төр эрхбиш боломж бололцоог нь олгооч. Дорнодын их талд олборлож байгаа нефтийг Хятад руу хичнээн жил зөөв. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монголд ашигтай наймаа хийж байгаа гэж үе үеийн эрхэм дээдсүүд амаа цангатал сурталчилсаар, цаг хугацаа жирэлзсээр.“Өглөгч хүн өөртөө хоосон” гэдгийн үлгэрийг эдэлсээр,зовсоор байх авай.
Н.Дөл

Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
