Төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж тогтоох ажил орон даяар үргэлжилж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон хамтарсан 10 ажлын хэсэг аймгуудад ажиллаж, тестийн шалгалт, албан байгууллагуудын бичиг баримтын үзлэгийг явуулж байна.
Өчигдөр Говьсүмбэр, Хөвсгөл, Өмнөговь, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгийн төрийн жинхэнэ албан хаагчид шалгалтад хамрагдав. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, төв комиссын нарийн бичгийн дарга Ч.Дондогмаа нар Говьсүмбэр аймагт явагдаж буй шалгалтын ажлын явцтай газар дээр нь танилцаж зарим үүрэг чиглэлийг өглөө.
Говьсүмбэр аймгийн 150 гаруй төрийн жинхэнэ албан хаагч, 20 байгууллагын удирдах албан тушаалтнууд мэргэшлийн түвшин тогтоох тестийн шалгалтад орсон байна. Үндсэн хууль болон ирэх оноос мөрдөгдөх төрийн албаны тухай хууль, компьютерийн хэрэглээний программын мэдлэг шалгах 600 гаруй асуултын сангаас түүвэрлэн авсан асуулт бүхий тестийг тогтоосон хугацаанд бөглөж шалгуулав. Орон нутагт төрийн жинхэнэ албан хаагчдын мэдлэгийн түвшин харьцангуй сайн байна гэв. Төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэжил ур чадварын түвшин тогтоох, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд энэхүү суурь судалгаа ихээхэн дэмжлэг болно гэж орон нутгийн удирдлагууд үзэж байна. Төрийн албанд шатлан дэвших мерит зарчмыг хэрэгжүүлж ажиллахад ч энэ үнэлгээний дүн чухал гэв. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг энэ сарын 30 гэхэд орон даяар явуулж дуусган төв комисс нэгдсэн дүнг гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
