Төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэшлийг үнэлэх, суурь судалгаа авах, бичиг баримтын бүрдлийн үзлэг хийх ажил орон даяар гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон хамтарсан ажлын хэсгийн гишүүд орон нутагт болон нийслэлд хуваарийн дагуу үнэлгээ хийх ажлыг зохион байгуулсаар байна. Нийслэлд үнэлгээний төв комиссоос томилогдсон таван ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд яамд, яамдын харьяа агентлаг байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, хууль, хүчний байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчид нийслэлийн дүүргүүдийн тамгын газар, нийслэлийн харьяа агентлагуудын нийт албан хаагчдын хууль эрхзүй, комьютерийн хэрэглээний мэдлэгийг шалгах тестийн шалгалтыг өнгөрсөн долоо хоногт хийж дуусгаад байна. Орон нутагт томилогдсон 10 ажлын хэсэг аймаг тус бүрт хуваарийн дагуу үнэлгээний ажлыг удирдан зохион байгуулсаар байна.
Нийслэлд Хуульзүйн яамны харьяа байгууллагуудын төрийн жинхэнэ албан хаагчид болон Төрийн тусгай албан хаагчдыг үнэлэх тестийн шалгалтыг Хууль сахиулахын их сургуулийн мэдээллийн технологийн танхимд явуулжээ. Компьютер, тоног төхөөрөмжийн хангамж, интернетийн өндөр хурд, анги танхим уужим багтаамжтай байсан нь шалгуулагчдад таатай орчныг бүрдүүлсэн гэв.
Албан хаагчид Үндсэн хууль, Төрийн албаны тухай шинээр мөрдөгдөх хуулийн талаархи болон комьютерийн хэрэглээний мэдлэгийн түвшинээ түүврийн аргаар сонгогдсон хүн тус бүрт зориулагдсан 60-120 хүртэлх тестэд гурван хариултаас оновчтойг нь сонгох хэлбэрээр хариулна. Эцсийн үнэлгээгээ комьютерийн автомат программын тусламжтайгаар тэр дор нь авч байгаа юм. Урьдчилсан байдлаар ХСИС дээр шалгалтад орсон 3000 гаруй төрийн жинхэнэ албан хаагчдын дийлэнхи олонхи нь 80% түүнээс дээш хувийн үнэлгээ авсан байна. Шалгалт зохион байгуулагдсан аймаг орон нутгийн төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэшлийн түвшний урьдчилсан үнэлгээ ч 60%-аас дээш гарч байгааг төв комисс мэдээлж байна.
ЗГХЭГ-аас төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэшлийн үнэлгээг тогтоох нэгдсэн ажил зохион байгуулж байгаа нь Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчдынхаа түвшинг тодорхойлох зорилгоо биелүүлж байгаагаас гадна тухайн төрийн албан хаагч бүрт үр өгөөжтэй, Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөхийн өмнө нийтээрээ судалж, суурь мэдлэгээ сэргээсэн маш чухал ач холбогдолтой ажил болж байна гэж шалгуулагчид дүгнэж байв. гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
