“Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Э.Энхриймаа уг тэмцээний “нийслэл” Саньяа хотыг зорихдоо гар тээшиндээ хамгийн их нандигнан хайрлаж авч явсан нэг зүйл нь Чингис хааны “Алтан Гэрэгэ”-ний дүрс бүхий бэлэг дурсгалын зүйл байсан юм. Эл нандин бэлэг дэлхийн энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцохоор газар газраас ирсэн 120 гаруй гоо бүсгүйн бэлгэн дундаас шилдгээр шалгарч дуудлага худалдаанд орохоор болжээ. Ийнхүү шалгарсан нь манай мисс Энхриймаагийн оноонд нэмэр болох үзүүлэлт бөгөөд дуудлага худалдаанаас олсон орлогыг өнчин ядуус, өвчин зовлонтой хүмүүст туслах зэргээр хүмүүнлэгийн үйлсэд зарцуулдаг байна.
Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг энэ тэмцээний үеэр оролцогч бүсгүйчүүд жил бүр улс орныхоо бэлгэдлийг агуулсан ямар нэгэн бэлэг дурсгалын зүйл авчирдаг уламжлалтай аж. Энэ ёсоор Их Эзэн Чингис хаан монгол төрийн алтан аргамжийг бататгах үйлсэд чин шударгаар хүчин зүтгэхийг даалган элч, төлөөлөгчиддөө соёрхож байсан эрхэмсэг бөгөөд ёсорхог баталгаа тэмдэг – “Алтан Гэрэгэ”-ний дүрсийг Э.Энхриймаа авч явсан юм.
Монголчуудын маань төрт ёс, дипломат албаны нандин уламжлалыг шингээсэн, “Жуух бичиг”, “Баталгаа”, “Гэрчлэх тэмдэг” гэсэн утга бүхий энэхүү гэрэгэг Хас Гоёл ХХК-д урлан бүтээхдээ 999 буюу 24 каратын сорьц бүхий 480 грамм цэвэр цагаан мөнгийг 999-ийн сорьцтой 20 грамм цэвэр алтаар бүрж монгол хаш чулуун сууринд суулгасан байна. Алтан гэрэгэн дээр мөн монгол төрийн гандан бууршгүй суу, алдрыг илтгэсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор” хэмээх гайхамшигт бичээс байгаа билээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
