Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийг батлагдсаны 29 жилийн ой тохиож байна. Монгол Улс тус конвенцид нэгдэж ороод 28 жил болжээ. Тус өдрөөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шийдвэрээр Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн багш Готовын Пүрэвбаярыг боловсролын салбарт сэтгэл зүтгэлтэй, үр бүтээлтэй ажиллахын сацуу Хүүхдийн эрх, хамгааллын үйл хэрэгт идэвх чармайлт гарган өсвөр, залуу үеийг хүний эрхийн мэдрэмжтэй, хариуцлагатай, хүмүүнлэг иргэн болгон төлөвшүүлэх, сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал болох “Хүний эрх” тэмдгээр шагналаа.
![]()
Шагналыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж гардуулан өгөхдөө “Анги бүлгээрээ нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй, нэг айлын хүүхэд мэт халуун дулаан, хүний эрхийн мэдрэмжтэй хүмүүс болгож хүмүүжүүлэхэд удирдан чиглүүлж буй анги удирдсан багшийг ХЭҮК-ын дээд шагналаар шагнах болсны учир нь өнөөгийн нийгэмд ийм багш, сурган хүмүүжүүлэгчид улам олон байгаасай. Багш бүхэн хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаж, хүүхдийн дээд эрх ашигт нийцүүлэн ажиллаж хэвшээсэй хэмээн уриалах гэсэн юм” гэв.
Улсын тэргүүний 33 дугаар сургуулийн 7е анги 49 хүүхэдтэй бөгөөд тус ангийн суралцагч Б.Уранбат хүү нэгэн эмээгийн гээгдүүлсэн үнэт эдлэл бүхий хэтэвчийг эзэнд нь эргүүлэн олж өгч тусалсан тул хүүд “Дэлхийн түүхийг бүтээсэн 100 үйл явдал” номыг ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг гардуулан өгч, ирээдүйд сайн хүн болохыг хүсэн ерөөлөө. Г.Пүрэвбаяр багшийн ангийнхан ангийнхаа охин О.Ундралын эмчилгээний зардалд зориулан гар урлалын эд зүйлс хийж худалдан хандивын аян зохион байгуулж, олон нийтийг тус аянд нэгдэхийг уриалж байгаа тул Хүний эрхийн Үндэсний Комиссын хамт олон нэг сая төгрөгийг цалингаасаа хандивласныг ХЭҮК-ын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл мөн энэ үеэр ангийн багшид гардуулан өгсөн юм.
Тус сургуулийн захирал Н.Энхбат болон “Хүний эрх” тэмдгийн эзэн багш Г.Пүрэвбаяр нар ХЭҮК-ын удирдлагуудыг ирж, шагнал гардуулна гэж төсөөлөөгүй байсан тухайгаа ярьж, “Манай сургууль дээр ямар нэг зодоон цохион муу зүйл тохиолдвол хэвлэлийнхэн ирдэг. Сурагчид амжилт гаргаад, тэмцээн, уралдаанаас медаль авлаа гэсэн эерэг мэдээллийг сонирхдоггүй. Энэ аянг зохион байгуулахад оролцож эерэг мэдээллийг түгээж байгаа сэтгүүлчдэд баярлалаа. Бидний ажилд их урам, дэм өглөө” хэмээн ярьж байлаа.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
